аймаар олон эн..

Бичсэн 18:03, 2008-09-10 хундага

би уг нь юм хумслахаа болиод уджийна доо... засарцан.
хаа нэг эсрэг хүйстнийхээ нуруу турууг хумслах санаатай хумсаа ургуулавч мөрөөдөл талаар болж, "я" ороогүй гарагт -- шалихгүйм хэвтэж сүсэгтэй наассс ккк -- өнөөхөө иргүй хайчаар угзчин, яйжийлган  хайчилж хуурайдангаа дургүй хүргэсэн хүмсийнхээ нэрийг дуудаж уур хорслоо гаргах бөгөөд эстрээс ихэд тайлагдаж, энхэл бие минь асар тавигддаж, ээтгэр хумс минь бултаар тайрагддаг билээ... 
энэ доорхийг дээр үед би л хэдэн үг бамбаралдуулсийм шиг байналээ.. хумслаагүй.. зарим нэгэн мундаг мэргэн блогчид шиг энд тэндээс хүний юм хум тууя гэхнээ н...


өжий нь ганц л юм захий...

Бичсэн 08:43, 2008-09-09 хундага

эртээ урьд цагт өжий нь үрсдээ доорх сургаалиа хэлчээл боорцогны шар эрзээнээр дотоод үйлдвэрийн дутуу хаталттай шүдэнзний мод 3-ыг баглаж боочоод охид хөвгүүддээ өгч хугал гэтэл... байжий... цайгаа оочоодхий...
===================================================================
эрчүүд ээ гэжжж...
хүүхнүүд ээ гэжжж..

гээд л нэг их бие биенээ гайхаж, заримдаа бахархаж, заримдаа баалж, заримдаа энхрийлж, заримдаа элдэвлэцгээсэн улс байхын.

миний үрс юунд тэгдийн??
өжий нь ганц л юм захий..

шал өөр хүйстэй, шал өөр тархитай, шал өөр физиологи, философи, психологи, паталогитой.. амьта...


дурлалын улирал намайг тэрий хадуулсан нь

Бичсэн 09:55, 2008-09-08 хундага

үүний өмнө атмааны буруугаас эсвэл хятадуудын буруугаас болоод дутуу орж намайг шараа болгосон бичлэг.
==============================================================================
"бүтэн биш муу биш өдөр" болжийна.. 

нэг дуу зориулчий. нэгхэн л дуу шүү. яагаад гэхлээр зарим хүмс дараалан нэгээс олон, нэгээс маш олон бичлэг оруулж нүүр хуудсан дах шинэ бичлэгийн жагсаалтыг дүүргэж хор шар хөдөлгөөд, атаархал буцалгаад, аймаар хэцүү байшд надад.. цээж хорсоод.. даанч надад нэг л дуу байна.
ингэж нэг дор олон бичлэг оруулах ухамсар, зүтгэл, чармайлт, сэтгэл, ичгүүр, хүсэл, дур, шунал, чад...


挫折後の...

Бичсэн 21:45, 2008-09-03 хундага

ゴンチチの「放課後の教室」だ。
「挫折後の休息」にぴったりだ。


тамирчны алдар - 3700 эн

Бичсэн 15:12, 2008-09-02 хундага

зуны олимп дууссан гэв үү. хэдий завандаа дуусчихав. манийх бол дуусаагүй л байна. маний олимп бол шүршүүрт гялс булхалт болон хөлсөнд үл норох сэлэлт, дугуй жийлт болон дээш доош шатаар алхалт, богооны суудал булаалт болон богоонд нойр гүйцээлт гэх мэтийн авхаалж самбаа, хурд хүч, эм зориг шалгасан, сорьсон, хурцалсан төрлүүдтэй юм байгаам. төрөл тус бүр дээр би нэлээн хэдэн удаа хувийн дээд амжилтаа эвдэлчээд мөн төдий удаагаар буцаан эвлүүлжийсан бөгөөд энэ зуны хувьд бөөжин-2008-н үеэр дийлдэнгүүтээ шар нь хөдлөөд өрсөлдөгчийнхөө мөрнөөс шүдээрээ зууцан байжийсан хаанахын ч билээ боксчинг ...


эрхтэн И ба түүний эзэн Ш нар

Бичсэн 15:13, 2008-08-30 хундага

зиа... нэг газартай битүүлтэл ийм зүйл ↓ алганд атгуулсан байна.
=======================================================================
Токио хотын Минами Аояма-д байдаг Омотэ сандо-н (болоогүй ээ... энэ нь яджийхад лакк гудамж нь) замын уулзвар дээр өнгөрсөн шөнө (үүшшш.. энэ аль 5 сарынх байх шо) нэгэн "баривчилгаа" болжээ. баривчилгааны объект нь эрхтэн И ба түүний эзэн Ш нар байжээ. 

Асахи ТВ-ийн сурвалжлагч Шимамото гэмээх 29 настай эр хотын төвийн тэрхүү ганган гудамжаар гунхан явсан залуухан бүсгүйд биеийн доод хэсэгт байрлах Ичимдэг эрхтнийг, уг эрхтний хүсэл зоригоос нь үл хамаа...


***

Бичсэн 11:01, 2008-08-29 хундага

миний уруул
цас хайлуулдаггүй болоход
чиний уруул
хэнийг хайлуулж байх бол?


гэ гэ..

Бичсэн 21:18, 2008-08-24 хундага

гэдэс цатгалан байна
гэр дулаахан байна
гарт бөлзөг алга байна
гуниг цутгалан байна


өглөөний шуудан

Бичсэн 14:15, 2008-08-24 хундага

зун дуусах нь... нэг ийм палааж ч болсон олж авий.. гэж боджийна. 
үс ч эртүүд гарахын өмнө сөрдийгөөд байхаар нь хайчилж хаяад, дахиад хайчлаад, нэмж хайчлаад, ахиулж хайчилсаар байгаад... одоо жоохон ургачихвал өөг нь дараад бараг ийм болчихно. нүдээ ингэж будна, аа харин ашгүй давхраа гаргах гэж өглөө эрт босож өнөөх нууц шингэнээсээ түрхэж долийж суух хэрэггүйн байна... 
одоо надад жоохон турах, дурлах л үлдлээ дээ үэхэхэ.. 
энэ дуулж байгаа сайхан эмэгтэйг Мисора Хибари гэдэг. японд бол шинээр төрөх хүүхэд нь хүртэл урьдчилаад мэдчихсэн байдаг гэхэд хилсдэхгүй нэртэй дуучин, хэдийнээ б...


аааааа.а.а.а.а... тийм ээ, би хятад хүн... чихшиккк

Бичсэн 20:27, 2008-08-23 хундага

уг нь эндээ улс төр мөр гэж домбоорохгүй гэж боддын. нийтээр, нээтээр дүүрэн улстөржсөн түмэн байхад мань нь бол мөрөөрөө мөөмчигөө яг тааруулж өмсөөд, боломжоороо боов пэчээн яриад байжийя гэж боддын. агуурахын өвчин туссан биш. хэнээрхэхийн халдвар авсан биш. хэнхэг эх орончийн хуурамч баг наалдсан биш.... гэнгүүт тэгээд битгий "би хуурамч биш үнэнч" гээд байж үзээрэй. эх орондоо үнэнч л юм бол тэр эх оронд чинь юу хэрэгтэй байгааг зөв хардаг байх хэрэгтэй... ёоо наасаннн, нян ман маньд халдчижээ, хуухай гэж.

нэг газарт бичсэн өөрийнхөө сэтгэгдлийг түүгээд аваад ирлээ. самар түүж байгаам шиг....


уншаад өгчих

Бичсэн 22:34, 2008-08-19 хундага

зиа.. нэг хүн их бухимдаж гэнэ, хөөрхий. тэгээд маний блогийн сэтгэгдэл бичдэг дээр бичлэг бичээд орхиж. доор байгаа. зөвхөн надад хэлэх гэсийм биш байж таарна гэж сэтгэнгүүтээ бичлэг болгож оруулаад завшчих хомхой сэтгэл төрөнгүүтээ, оруулангуутаа...оруулцан. аа гэхдээ ингэж оруулсан нь "алтан медальт ард түмэн"-ий талаарх миний өөрийн бодож санаж байгаатай огтхон ч хамааралгүй болой. би бол зүгээр л бухимдсан нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн ариун бодолтон бөлгөө... чихшик.

бөлгөө гэдэг үг бөглөө ч юм уу бөлдгөө ч юм уу.. нэг тиймэрхүү харагддын байна.. өөрөө бичиж байж сая нэг мэдэв ккк. ...

бү бү.. бүрхэг

Бичсэн 19:27, 2008-08-17 хундага

бүгд шуугилдаад явчихлаа. хор цацаж байна гэнэ. пий пай муухай үнэртэж байна, алив үүд хаалгаа, алив агааржуулагчаа гэлцэн бужигналдав. надад юу ч үнэртсэнгүй. шалчгар хамрынхаа палчгар самсааг яаж ч сартайлгаад үнэр мэдрэгч салстууд минь юу ч олж “долоосонгүй”. дэмий л гайхаж нүдээ эргэлдүүлж суув. яасан? зүгээр үү? гэж байна. бодвол хорны үнэрт мансуураад мажийх гэж байна гэж бодсон бололтой. 

маруужин идэцгээлээ, хоолны дараа. юу вэ? ямар муухай нялуун золиг вэ? яджийхад тэр голд нь байгаа цагаан юм.. түй чоорт... гээд яахав дээ, идэж л орхилоо. орой гэртээ ирээд байнга шахуу иддэг маруу...


чагт

Бичсэн 00:53, 2008-08-16 хундага

дургүй хүрчихлээ. 
шалллл дургүй хүрчихлээ байна. 
шал шал шал хийгээд шалчиганаад байх чинь.
хүснэгтэн дэх нэрнийх нь ард байх нүдэнд томоос том чагтыг эрс шийдэмгий бөгөөд эргэлт буцалтгүйгээр зураад хаячихав. 
хар бэхээр, өөр дүрс орох зайгүйгээр чагтлав. 
нүдний дээд, доод, баруун, зүүн буланг ямх ч зөрүүлэлгүй чагтлав.
чагтыг дахин тодруулж, дээрээс нь давхарлаж зурав.
палийсан бүдүүн чагт.
шинээр хүснэгт татахаас нааш яаж ч аргалж, өөрийгөө болон өрөөлийг хуурч чадахааргүй болгон чагтлаад хаячихав.
аль хэдийн ингэж чагтлах байсан юм.
балын харандаагаар турьгүй жижиг, туниагүй б...


хэдэн зууны ч өмнө олж сонссын...

Бичсэн 22:10, 2008-08-12 хундага

the summer came and went...



 


хэдэн загас...

Бичсэн 22:33, 2008-08-07 хундага

заримдаа шөнө болгон, хааяа өнжөөд нэг түүнийг зүүдлэх юм. өнөө өглөө бүр тод зүүдэлж сэрлээ.
зүүдэндээ хардана, харамлана, гомдоно, айна, чичирнэ, уйлна... тэгээд цөхрөнө.
өнөөдөр үүрээр .. гэртээ байсан, би... бас тэр... бас өөр хэн ч юм, хэдэн хүмүүс... тэр хэлж байнаа.. би энэ гэрт чинь, чиний орон дээр өөр бүсгүйтэй жаргасан... гээд л... тун чиг баясалтай... тэр бүсгүй нь тэрүүхэнд байгаа бололтой... надад мэдрэгдээд л... тэр инээсээр... бахархангуй... бүр гайхуулангуй ярьсаар л ... би дотроо буцлах, ганц үгээр илэрхийлж үл чадах тийм нэгшингэ юмыг арай хийж дарсан... байх... өөдөөс нь ...


Зайсан толгой ба...

Бичсэн 21:21, 2008-07-30 хундага

зиа... хэрүүлтэй, маргаантай, будилаантай, булхайтай, нустай, нулимстай, бүррр цустай, бүрр гал түймэртэй, бүр дээрэм тонуултай...сонгууль ч саак болж өнгөрлөө, ноосоо ч тушаачлаа, сайхан байна аа, амьдрал... сайхан байна. над шиг садист мөн чанартай атлаа мазохист элемэнттэй үйлдэл бүхий этгээдэд бол үнэнхээрийн таашаалтай бөгөөд худалхээрийн юумутай билээ... гэх гэсэн чинь үг олддоггүй наасан ккк. ийм сайхан байгаад байвал амьдраад л байшд. намайг битгий алчихаарай, би жаахан байжийя л даа.

гэснээс... саяхан Тархи, хундагын Их биеийг түр оршин сууж буй газрынхаа билэг тэмдэг болсон нэгэн ...


How to stay young and always happy

Бичсэн 13:54, 2008-07-30 tungaamaa

 1-р дүрэм. 
Нас, жин, өндөр гэх мэт онцын шаардлагагүй тоонуудыг мартаж орхи. Эмч нар л энд санаа зовох ёстой юм байгаа биз. 

 2-р дүрэм
Хөгжилтэй, сэргэлэн, өөдрөг найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүл. Ааш муутай юмнууд чамайг уруу татаж байх болно./Хэрэв чи тэр ааш муутуудын нэг бол үүнийг санаж яваарай.Би ч санаж байгаа ккк/

 3-р дүрэм 
Байнга шинийг суралцаж бай. Компьютер, гар урлал ер нь чиний мэдэхгүй суралцаж болохуйц бүгдийг сурцгаа.Тархийг ажиллагаагүй чөлөөтэй орхиж болохгүй. Ажиллагаагүй тархи бол чөтгөрийн ажлын байр, тэр чөтгөр гээч нь Там гэсэн үг байдаг. 

4-р дүрэм 
...

Уул усны үр сад

Бичсэн 12:21, 2008-07-28 tungaamaa

Урд шөнө унтах гэсэн чинь нээх сонин даараад ойрдоо дан халуун байгаа болхоор дан даавуу нөмөрч унтаж байгаа юм. Тэгээд нээх тод тод сонин сонин зүүд зүүдлээд байсан их сургуулийн ангийнхантайгаа хамт дахиад нэг сургуульд суралцах болж байна гэсэн чинь английн элчингийнхэн манай ангийнхантай тусгайд нь уулзана гээд нэг өрөө рүү оруулаад байсан тэгээд би яг орох гэсэн чинь нэг Англи хүн /кк/ танилцая гээд танилцах гэтэл нэрийн хуудас маань байдаггүй, тэр хүний нэрийн хуудас бас байдаггүй тэгээд танилцах гээд ухнатсаар байтал сэрцэн.Тэрнээс өмнө тэр хүний уул, уурхайн компанид ажилдаг гэснийг их...


Ойр зуурхан 1

Бичсэн 11:29, 2008-07-25 tungaamaa

Блогоо бичих гэхээр л гарчиг өгөх асуудал дээр гацаад байсан бөгөөд азаар өнөөдөр Фрийзкагаас гарчигийг нь хулуув. Нэгэнт ойр зуурхан гэсэн гарчиг өгсөн юм чинь ойр зуурхан юм бичнээ. Өнөөдөр нээрээ би нэг хар дрэсс өмсцөн байгаан. Тэгсэн чинь өглөөнөөс хойш магтаалын үг сонссоор байгаад бүүр чих дөжирчихлөө гсн кк. Нэг нь бүүр юу гэсэн гээч түрүүн явжийхаар чинь гадны хүн байна гэж араас чинь харсан тэгсэн чинь чи байсыму, нэгнийгээ гоё болчихоор нь танихгүй юм гэж авсан. Үүнээс илүү тодорхйололт гэж юу байху, бусад үед нь муухай явдаг гсн үг байх нь. Хүнээр ч магтуулаад өөрөө ч өөрийгөө магт...


Бичсэн 23:20, 2008-07-23 хундага

хэдэн бээрийн өндөрт
хээв нэг байсан атлаа
хэзээ зогсох бол гэмээр
хэмнэл алдах чинь юув?
хүрэн зүрх минь
хүлээ..
хараахан болоогүй байна
хичээ..



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }