| |
Анхны хайр
Бичсэн 18:25, 2007-04-16 tungaamaa
Хүмүүс одоо анхны хайр майраа бичээд хорхой гозогнуулааад байхийм. Би ямар нээх анхны хайргүй ч хүн биш бичий л даа. Яахуу. 4-р ангид байсан байхаа.1 ангийн дээр, 5-р ангийн нэг шар баньд манай сургуульд байдаг байсийн, би яджийхад шар хүнд жигтэйхэн дуртай, харангуут л тогонд цохиулсан юм шиг шар өнгөнд нь нүд гилбадаг байж билээ. Тэгээд л эмэгтэй юм чинь ямар өдөөд гүйх биш хараад хааяа хааяа тогонд цохиулдаг байсийн. Нээрээ одоо бодход нэр нь ч царай нь ч орж ирэхгүй нээх шар өнгөтэй бандь л булан тойроод яваад байсныг санаж байна. Одоо хаана хэнийг гэрэл цохиулаад ячвж байгаа болдоо. Нээ...
Юу ш дээ өнөө, хүнийг доош нь хийх тухай.
Бичсэн 09:33, 2007-04-16 tungaamaa
Хэхэ, би ер нь төрхөөсөө их өөнтөгч муу зантай төрсөн хөөн юм байгаан. Ойрын үед даанч сайн илрээд байгаам л даа. Ингээд би миний хэдэн туйлшрал гэсэн юм бичье гээд сууж байна.
1. Шаал дэмий нэг туйлшрал
"Чио Чио Сан" дуурийн Монголд тавигдсаны 40 жилийн ой болох гэж байгаа гэнээ. Яахав би нээх их гэгээрсэн хүн биш учраас дуурь муурь үздэггүй юм. Үзвэл бас нэг ойлгох эсэхээ бас сайн мэдэхгүй. Тиймээс дуурийн тухай бичих гээгүй нь ойлгомжтой байгааздээ. Сүүлийн долоо хоногт сонин хэвлэлээр "Чио Чио Сан" дуурийг ёстой өнөө социализмын үед найзлаж байсан Оросуудаас болж бид нар Мадам Виттерф...
ингэдгийн -1-
Бичсэн 13:21, 2007-04-11 хундага
би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой...
Сонголт
Бичсэн 10:29, 2007-04-10 tungaamaa
"Сонголт" гэдэг нэртэй нэг ном уншиж байсан. Түүн дээр яг л "Devil wears Prada" дээр хэлдэгчлэн "Сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт чинь энэ шүү дээ" гэж бичсэн байдаг. Тэр номыг уншхаас өмнө би сонголт хийж амьдарч явснаа ухаараагүй явсийм. Ямар нэг шалгалт шүүлэгт тэнцэх,унах, хүнтэй уулзах, хоол идэх, инээх ,уурлах, үг хэлэх одоо энд ингээд бичих хүртэл миний сонголтоор л болж байгаа гэдгийг мэдээгүй байжээ.
Миний хувьд өнөөдрийн сонголт юу байваа гэвэл над дээр нилээд удаж байгаа нэг ажлыг шууд хойш нь тавиад блог нээгээд энэ үгийг бичээд сууж байна. Хихи. Тэр бүү хэл төрө...
Би өрөвдөөд байгаа.
Бичсэн 17:25, 2007-04-06 tungaamaa
Манай ажлын нэг ах тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэврийн хуулийн дагуу 60 нас хүрээд л гарч байгаа байх. Нэг өрөөнд суудаггүй боловч, хархаар л өрөвдөөд байгаа юм. Тэр хүний тухай сонссон зүйлүүд гэвэл.
Өөрийн мэргэжилдээ улсдаа л нилээд дээгүүрт орох чадвартай гэсэн(хэхэ ахиад л өнөөх чадвар). Аргагүй шүүдээ 40-өөд жил ажиллаж байгаа хүн чинь.
1 зүйл. Дээр үед ажлынхантай шоудаж байгаад Тэр ахын тухай ийм юм олж сонслоо. 90-ээд оны эхээр ах хувиараа хөдөлмөр эрхлэн, мэргэжлийн дагуу гэсэн байх, нилээд ч ашиг орлоготой ажиллаж байсан юм байх. Байрандаа засвар хийлгэж байж л дээ. Тэр үед найм...
Чадвар
Бичсэн 10:09, 2007-04-06 tungaamaa
Би ойрын үед энэ үгийг их хэрэглэж ярьдаг болоод байгаа. Яагаад ч юм бүү мэд. Миний ярьж байгаа бүх юманд таараад л байгаа юм даа. Юм болгохыг илэрхийлэх 2 үгтэй болсон хэрэг. Чадвартай, чадваргүй. Би бол чадвартай бол чадвартай царайтай байх, чадваргүй бол чадваргүй гэдгээрээ л байхыг дэмждэг.
Ямар чадваргүй юм бэ?
Өнөөдөр манай ажил дээр Монгол улсын том дарга ирлээ. Манайхан өчигдрөөс хойш энд тэндээс есөн шидийн юм барьж гүйлээ. Миний сандал их дажгүй сандал байдаг юм тэрийг минь бас аваад явчихлаа. Бүүр гаднаас баахан үзүүлэх материал,макет юу юу ч авчраад байгаа юм бэ? бүү мэд. Тэр то...
гагнасан гинжийг...
Бичсэн 16:02, 2007-04-04 хундага
жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь
“гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....”
гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад
“хэнээээээээээээээээр....”
гэдэгсэн.
тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэ...
Life is like that
Бичсэн 19:20, 2007-04-02 tungaamaa
Ойрд сонин бичих онгод алга болсон байнаа. Би ч урьдын адил сайбэр лайфдаа амьдарсаар... намайг энд амьдарч байх хооронд зөндөө юм болоод өнгөрөөд байгаан байна.Барбаяр гэдэг блог найз маань Япон явж амьдрахаар болсон байна./ Ажа ажа Амжилт/ Хакухо гэдэг сумочин найз маань Япон авгайтай болсон байна./Өөр ямар ч авгай авах юм билээ/Би өнөөдөр Япон явах чаансаа алдчихдаг юм байна. /За яах вэ боломж дандаа байдаг энээ тэрээ гэсэн үгээр өөрийгөө аргалчихлаа./ Legacy найз маань блогоо хаасан байна. /Яажийгаан бол, хүн уншмаар байхад чинь/ Надад сайн байдаг нэг залуу АНУ-гаас 7 сард ирнэ гэж байтал,...
MR
Бичсэн 19:03, 2007-03-27 хундага
эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хи...
Уйлсан болов уу?
Бичсэн 21:06, 2007-03-10 хундага
- байна уу?
- байна аа
- сайн уу? юу байна?
- өө тайван даа....
.......
.......
- өө нээрээ нөгөө манай О ах өнгөрчихөж гэнэ, урд шөнө...
- ээ тийм үү?
ингэж хэлээд би мэддэг мааниа уншив. хэзээ ч юм, хэнээс ч юм сурсан 3 мааниа 3 удаа амандаа дуржигнуулав. санаандгүй танилцсан ах хүүтэй ярьсаар байгаад цусан төрлийн биш ч нэлээн ойрхны садан төрлөө мэдэлцээд жил гаруй л болж байх шив. бид хоёрын садан төрлийн холбоог хэлхэж байсан хүн өнхөрөөд өгч.
маани дуржигнуулсан ч харамсаж халаглаж сүйд болсонгүй, харайж босож баярласангүй...шууд хэлэхэд юу ч гэж бодсонгүй....
Нарнаас нар руу, сарнаас сар руу
Бичсэн 17:29, 2007-03-09 tungaamaa
Хэхэ Legacy girl-д баярлалаа. Сэтгэлээр унаж байснаа амиа хорлосон мэт алга боллоо хэд хоног. Нар нарны хооронд сар сарны завсар амьдрах гэж зүгээр үгээ хэлж үстэй толгой майжих юм даа. Нэг олон улсын хурал зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн хэд хоног мачийлаа. Баахан дарга нартай ажлын хэсэг болсон болхоор над шиг шувуунаас өөр ажил хийж гүйх хүн байхгүй хэцүү эд байна. Тийшээ ийшээ худал үнэн хэлж гүйсээр байтал ядарч унах нь. Хамгийн инээдтэй нь хийгээд байх тусам тэр яасан энэ яасан гээд бүгд над руу асах шинжтэй. Ямар нэг юм бүтэлгүй болсон бол би буруутах байсан боловч азаар амжилт дү...
Япон Чингис
Бичсэн 12:49, 2007-03-04 хундага
3-р сарын 3-нд нээлтээ хийнэ гэж рекламдсан киног үзэх гэж хагас нь сайн өдрийнхөө бүтэн нойрыг хагаслан байж гүйж очив. японы уран бүтээлчдийн хийсэн Чингисийн тухай шинэ кино "Хөх чоно...эх газар, энгүй далайн хязгаар хүртэл". сүүлийнх нь дэд гарчиг ч юм уу мэдэхгүй ээ. үдээс өмнө 10.30-д эхлэв. японы 400-аад гэчихэв үү дээ, кино театрт зэрэг гарч эхэлж байгаа юм байна. би бас яаж дутахав, болж өгвөл хамгийн эхний гаралтыг үзсэн хүмүүсийн тоонд багтах санаатай, урд өдөр нь тасалбар авч, уг нь бол унтаж байдаг цагтаа босож, эртлэн гарч хурдлан ирэв, сүүдэр шийний газар. нууцхан догдлоод бай...
Бодол
Бичсэн 20:24, 2007-03-02 tungaamaa
Өнөөдөр их ганцаардаж байна. Нэг л голоос гохдоод байгаа юм шиг нэг л гомдолтой байна. Асгартал уйлаад, агсартлаа архидмаар .... Элэг хөштлөө инээлдмээр, хэн нэгнийг загнаж гомдоомоор .. сайхан өдөр байнаа гэж. Хааяа хааяа сэтгэл гутралд орох юм даа. Хэн нэгнээр гуйлгамаар, аргадуулмаар ч юм шиг. Хүн муулж бахаа ханатал чалчмаар, .... Миний сэтгэл санаа иймэрхүү байх үед тааралдсан найз нөхөд минь хөөрхий болдог шүү. Би ер нь хүнд муу талаа үзүүлэх дургүй хүн юм байгаан. Үүний шалтгаан нь миний екс- найз залуугаас болсон. Дээр үед нэг найз залуутай хамт амьдардаг байлаа. Найз залуу маань их п...
босдог уу? суудаг уу
Бичсэн 22:55, 2007-02-19 хундага
босдог уу? суудаг уу? босох нь зөв үү? суух нь зөв үү? гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж. түрүүхэн үзсэн тв нэвтрүүлгээр энэ тухай бараг 20-иод минут ярилцав. нэг их ингэх нь зөв, тэгэх нь буруу ч гэж зааж зааварчилж сүйд болсонгүй...бодит байдал ийм байна шүү, та нар минь яажээна? альхан талд нь явжээна? гэх мэтээр бодогдуулж, энэ тухай гэр бүлээрээ хамт сууж ярилцах марилцах ч юм уу...нэг тиймэрхүү өдөөх маягийн.
30-аад насны эрчүүдийн 40% нь босдоггүй гэсэн байхад 50-иад насныханы 80% орчим нь босдог гэнэ. эмэгтэйчүүдийн хувьд 20-иод настай залуухан бүсгү...
2.14
Бичсэн 22:41, 2007-02-14 хундага
2-р сарын 14, Гэгээн Валентины баяр гэж ...монголчуудын 2-р сард тэмдэглэдэг баярын жагсаалтад саяхан орж ирсэн хэрнээ яасан ч хурдан суурьшиж байх юм бэ дээ, яг л хөдөөнөөс хотод орж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэрээ бариад, нүүрсээ түлээд амьдраад байгаа "орон нутгийн иргэд" шиг. Бодвол хайртай дуртай хосуудад хайр дурлалаа, хайр сэтгэлээ ховор юм шүү, хувиршгүй юм шүү, үнэнч юм шүү, үүрдийнх юм шүү гэх мэтээр харилцан баталж нотолж байх тусгай өдөр асар хэрэгтэй байсных юм болов уу даа.
Энд ч бараг 14 хоногийн өмнөөс энд тэндгүй ягаан, улаан өнгө голдуу бундангаар дүүрсэн рек...
kooban
Бичсэн 13:42, 2007-01-30 хундага
өчигдөр "кообан"-д очив.
кообан гэж манайхаар бол цагдаагийн хэсэг, жишээлж яривал хорооны цагдаагийн хэсэг юм уу даа. анх 1874 онд үүссэн, одоогийнхоо кообан гэдэг нэрийг 1994 онд албан ёсоор зүүх хүртлээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг жирийн иргэдэд ойртуулах гэдэг давхар утгаар төвөөс "томилогдон ажиллах газар" маягийн нэртэй байжээ гэж... зарим газар кообан нэртэй хөөрхөн жижигхэн байшин нь байгаад хууль сахиулах төлөөлөгч нь өөрөө эзгүй байдгийм. оронд нь утас тавиастай, хэрэгтэй үед зорьж очсон иргэн болбоос харилцуурыг авч огт өөр газар ширээний ард суугаа утасны цаадах ...
холд одохсон
Бичсэн 14:42, 2006-07-24 хундага
өчигдөр ингэж бодов. холд одохсон. бүр холын холд.
noir huljij odov oo
Бичсэн 02:21, 2006-07-20 хундага
noir huljij odov oo. . .
odoo heden ug end bicheed tolgoi deren deer tavinguut huljij odson noir deren doroos genet garch ireed uhaan sanaag mini tooruulj, baritsgui yertontsdoo daguulaad yavah bh daa, yag odoo namaig ingej tarchlaagaagui yum shig. des daraalal ni buruu bolchood bhiim daa, noir mini. eruugee multartal evsheej bgaad, zovhi ooriin erhgui hundreed, tolgoi dohig dohig geheer ni untah ch bas saihan shoo. ter orshil haashaa odov oo gj.
noir huljih gj mongol helend goyo helleg baih yumaa. aduuny tuhai bas tegj heldeg shig sanagdana. oird neg l iim bolchihood baina. haaya tv udaan u...
ГАРчиг өгөхгүй ээ
Бичсэн 12:42, 2006-07-18 хундага
zaa ... herendee oortoo bol sur badruulj baij blog neechiheed oligtoi "gangalj" chadahgui bolohooroo soni buusan uu, uram tur hugatsaagaar mahiiv uu...
ogloo bosood ochigdor zalhuuraad ugaagaagui ayaga tavgaa ugaahaar zorig shuluudav. ug zorigsood bh yum bhgui l dee. 1 hoorhon senjtei ayaga, bas 1 jijighen tavag, tgd halbaga, bas savh. yum hiih gj ehleh dohood dandaa hoish tavidag ene baliar zangaa zasah geseer bgaad nasyg barah bhaa daa. ugaah geed nogoo "daisnuud" ruugaa haraad zogsoj baisnaa genet humsandaa turhej gangarsan budgaa arilgaj shinechleh gj bsnaa sanaad, neg moson arilgac...
{ Ємнєх хуудас
} { Дараагийн хуудас
}
|
|