Монгол буцах уу...

Бичсэн: 19:06, 2007-04-28

Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнээ гэж...үнэн үг хэдий ч өвөрлөн ирсэн эрдэм мэдлэгийг хангалттай үнэлж чадахгүй бол хүү буцаж очих уу? ...бүхнээ золиослон эх орныхоо төлөө эцсийн дусал цусаа хүртэл тэмцэх ясны эх оронч биш л бол шүү дээ. Хэдий унасан газар угаасан ус, эцэг өвгөдийн минь тэмцэж үлдээсэн газар гэх ч ....энгийн жишээ, гадаадад байгаад Монголдоо очихоор яана даа монгол минь ийм ч байх гэж, гэж халагламаар урьд нь дунд нь ороод амьдарч байхдаа ажиглаж байгаагүй олон зүйл харагддаг. Уг нь бол харийн нутаг давчдаад хандсан зүгтээ гүйгээд болвол Монгол...

Шашин шүтэх үү эс шүтэх үү?

Бичсэн: 20:56, 2007-04-18 Бодол


Ширээн дээр идээ будаа засч арц хүж уугиулжээ. Өрөөнд хонх дамрын чимээ хавсран тачигнаж 2 лам нүд аниастай алга хавсраастай хийморийн сан тавина. Нөгөө талд ламыг залсан гэр бүл бүрэн бүрэлдээхүүнээрэ эгнэн сууж учир нь үл ойлгогдох номыг тус болно хэмээн сэтгэлийн угт найдаж сүсэглэн залбирах... бидний мэдэх энгийн дүр зураг. Зарим нэг нь итгэх ёстой гэж албадан өөрийгөө итгүүлнэ, өөр нэгэн ажил төрөл амьдрал ахуйд хэрэг болно хэмээн итгэнэ, гэтэл нэг хэсэг нь юмыг яаж мэдэхэв илүүдэх биш гэх хандлагаар энэхүү дүр зурагыг хүлээн авна. 

Ер нь Монголчууд бид үнэхээр шашинтай юу үгүй юу? ...

Баабар

Бичсэн: 11:32, 2007-04-17 Бодол


Хэлэх гэснээ Баабар шиг үнэнхүү чадварлаг илэрхийлж бичиж чаддаг хүн монголд цөөхөн. Дандаа Баабарын зөв байх албагүй ч бичих хэв маяг, арга барилын хувьд үнэнхүү чадварлаг гэдэгтэй таны санал нийлэх байх. Энэ хүний хийсэн бүтээсэн монгол залуучуудын сэтгэлгээнд оруулсан хувь нэмэрийг үнэлж барашгүй. Хэрвээ хараахан уншиж амжаагүй бол доорхи номуудыг санал болгоё,

"Дори идэр дүүдүү хандах нь" - анх гарчигийг нь сонсоод хачин санагдаж байсан ч дотроо бол насанд хүрч амьдралд хөл тавиж буй залуу хүн оюуны чухал салбарууд болох түүх, эдийн засаг, урлаг уран зохиол, шашин философи цаашлаад ...

Зарлал

Бичсэн: 18:23, 2007-04-16


Блог нээснээ албан ёсоор зарлъя. 

Шалгалтаа гэж...

Бичсэн: 13:12, 2007-04-16 Бодол

Аль бага ангид байхаас л шалгалт гэж шаналгаатай зууралдсаар өдийг хүрвээ...Социологийн шинжлэх ухаан боловсролын системийг яаж боловсронгуй болгох талаар судалдаг, тэнд шалгалтгүй өөрөө бие дааж сурах ямарваа албадлага дүнгийн хяналтгүй сурах арга замууд байсныг өөрийн сурч буй нөхцөлтэй харьцуулаад бодоод үзэхэд...Ер нь энэ шалгалт гэж марзан эдээс болж бараг бидний ирээдүй тодорхойлогдох гээд байхаар гажиг санагдав...Улаан гавал гэх мөртлөө шалгалтан дээрээ муу дүн авах тохиолдол байж болно...Ерөөсөө шалгалт гээч чинь хэр бэлдсэн, цаашлаад тэр өдрийн сэтгэл санаа их яривал цаг агаараас хүрт...


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }