ардчилал бидэнд юу авчирав.Бичсэн 13:56, 2007-10-25 tungaamaa
МУУГЗ Жигжидсүрэн найруулагчийн Гялбаа-д өгсөн ярилцлагыг уншив. "Ардчилал бидэнд сэтгэхүйн эрх чөлөөг авчирав" . гэжээ. Сэтгэхүйн эрх чөлөөндөө бахардаад уначихгүй, бүдрээд өндийж чадахгүй, гарц олж чадалгүй галзуурчихгүй бол үүнээс үнэтэй, үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.
{ 0 сэтгэгдэл }
{ сэтгэгдэл бичих }
{ холбоос }
Brand Mono - YOUБичсэн 10:23, 2007-10-23 tungaamaaХувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого го... ХувцасБичсэн 09:50, 2007-10-22 tungaamaa
Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./
Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна./Хоббит гэдэг уул нь бижкэн күмсүүдийг хэлээд байдаг биз дээ. Оостин пауер дээр/ Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуул... Байна ба байхгүйБичсэн 09:36, 2007-10-22 tungaamaaБайна ба байхгүй Байшинд суудаг байжээ Байшин нь гэнэт нурж гэнэ Байна хаалгаар гарч гэнэ Байхгүй цонхоор үсэрч гэнэ Байшинд хэн дарагдсан бэ? Хариулт нь БА А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээ... Эр зоригт манай үеийнхэнБичсэн 11:38, 2007-10-18 tungaamaaЭнэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний бур... Эрдэнийн сан СубашидаасБичсэн 14:26, 2007-10-16 tungaamaaҮгүй ядууд өглөг өгөх нь баялагын дээд Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд Эд малгүй атлаа дэмий сайн идээ, хувцасанд дурлах Эгнэгт бусдаас гуйх атал дэмий дээгүүр сажлах Эрдэм билэггүй атлаа дэмий ном булаалдах Энэ гурвуулаас хамаг будын инээдмийн орон Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах Үнэхээр сайн эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр Өөр бусдад дэмий атаархавч юуны тус Идэр залуу гуа үзэсгэлэнтэй эрхэмсэг боловч Илэрхий эрдэмгүй бол олны дотор үзэмжгүй Яруу ду... Бичсэн 09:48, 2007-10-16 tungaamaaНайз болоход олон жил хугацаа шаардлагатай Найзаа алдахад цаг хугацаа хэрэгггүй /Хятад ардын үг / flicka flicka flicka...cata cata cata...Бичсэн 03:18, 2007-10-14 хундаганамар болчижээ, өглөө оройд сэрүүсээд. нар буцчижээ, өдөр улам богиносоод. нас яваад бие илчгүй болсын байлгүй, хөл гар дандаа хүйтэн. түүнд..Бичсэн 01:00, 2007-10-11 хундагачамтай учирснаа ярихдаа нүд минь гялалзсан байх. чамайг дурсахдаа хацар минь ягаарсан байх. чамайг үнсэх байсан уруул минь шимсэн дарсандаа будагдана. чиний л үнэрт согтох байсан үнэрлэхүй минь түрхдэг gucci-гээ хань татна. яагаад ч юм нүдэнд болор хөшиг татна. яаран нуух гэхдээ хуурамч инээмсэглэл тодруулна. хурууны өндгөн дээрх нулимс шигтгээ мэт гялалзана. хормын төдийд тэгээд ууршин алга болно. цаг хугацааны өмнө хүч мөхсөө мэднэ. цаглашгүй ихээр ганцаардаж байгаагаа мэдэрнэ. ..надгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн чинь гунигтай байг ..намайг хүссэн мөрөөдөл бүхэн чинь биелж байг ..надтай уч... Зам+Том оврын автобусБичсэн 14:36, 2007-10-10 tungaamaaЗамын бөглөрөл түгжрэл их байгаад бухимдсан нэгэн блогчны тэмдэглэлийг уншаад, энд өөрийн бодлоо бичие. Юунаас эхлэх үү? Энэбиш агсан /УИХ-ын дарга/ "Мянганы зам"-ыг эхлүүлсэн гэлцдэг. Зам дагаж амьдрал явдаг. Улаанбаатар хотын зам засварын энэ зуны тендерт 7 компанид эрх олгож хотын замыг шинэчлэн сайжруулхаар 1 тэрбум?? төгрөг төсөвлөсөн. Эдгээр компаниудаас 25-р эмийн сангаас хороолол руу өгсдөг болон 5 шарын Баянхошуу руу явдаг Зүүнсалаа? -ийн зам 2-ийг засах компаниуд техник тоног төхөөрөмжийн гачигдлаас шалтгаалан зам биш там тавьсан байсан." Нарны зам " шиг аятайхан зам тавьчихдаггүй ю... Хайрын тухайБичсэн 11:10, 2007-10-10 tungaamaaӨнөөдөр нэг найз маань мессенжертээ Хайр гэж юу юм бэ гэдэг статус тавьчихаж. Хайр гэдэг чинь Ойлголцол шд найзаа гэтэл чинийхээр тийм гэжүү, минийхээр хүндлэх, итгэх энэ тэр гээд баахан юм хэллээ. Манай нэг найз саяхан найз охиндоо хаягдсан, экс герлфрэнд -Хайргүй, чиний хайр гэж юу байдаг юм, шижгийн юм энэ тэр гэж хүртэл найзыг маань хэлээд хаяад явжээ. Найзыгаа сэтгэлээр өргөх гэж бид цаад охин чинь даварсан байнаа, бүх юман дээр чи буулт хийсээр байгаад бүүр давраачихаж энэ тэр гээд баахан л сургамжлав. Зөөлөн зант найз маань бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөөр байгаад нөгөөх нь толгой дээр нь... сайхан + гоё + ганган..Бичсэн 06:17, 2007-10-09 хундагаАлен Делон гэдэг хүн гарчээна. сайхан хүн юмаа. гоё эр юм. ганган ч гэж жигтэйхэн. өмссөн зүүсэн нь биш, өөрөө байж байгаа нь гангамсаг, гоёмсог тэгээд сайхан хүн юм. 72-той гэхэд ануухан, хөл гар нь чанга гэдэг нь илт. нүдний доогуурх цэлхэр, хацар бага сага унжсан, хувьсгалын шүд нэлээн олонтойг илчлэх яриаг эс тооцвол дэндүү жаатай харагдана. кино урлагийн том од хүн чинь арга хэмжээ авсан л байлгүй, ийм харагдах гэж. гэхдээ л ховсдох мэт гайхалтай харцтай сайхан цэнхэр нүднийх нь гал нь буугаагүй л байна. залуудаа гол дүрийг нь бүтээсэн хэд хэдэн киноны хэсгээс үзүүлж байна. дэлгэцнээс ха... Монгол Эхнэр?Бичсэн 10:14, 2007-10-08 tungaamaaЗээ, Баахан баримтгүй юм ярьж байгаадаа хүлцэл өчсү. Сайн эхнэрийн 9 шинжид 1. Үйлэнд уран 2.Үгэнд мэргэн 3. Хоол сайн хийдэг 4. Ханьдаа түшигтэй, халамжтай,5. Үр хүүхдээ сайн өсгөдөг ..... гэх мэтчилэн ч билүү хэдэн шинж уншиж байснаа саналаа. Муу нь бодуул эсрэг нь юм байгааз. Бяд нөхөд чинь Азийн бусад орны бүсгүйчүүлийн азгүй тавилангүйг гайхасхийж, Со кино үзэв үү хөлийн угааж байгаа биз, эн тэр гэж хоорондоо шивэр авир хийж, ээж минь намайг япон явхад япон хүнтэй сууж болкү шүү. Ээжийнх нь найзын охин нь япон залуутай суугаад хадамдаа дарамтлуулдаг тухай, эр нөхөр нь хүүхдээ ч тэврэх ёсг... Бичсэн 23:56, 2007-10-07 хундагаунтаад сэртэл утас дуугарчээна. унтаж байснаа утас дуугарахаар сэрсэн гэх нь ч зөв юм уу. тэгээл шууд хоч авчдын байна. хоч өгчдийн байна. өгөөмөр наасан. нойрмог ухаанд буусан ч гүй, юу гээд байгаайн. юу гээд байгаайн ч гэж дээ, юу гэж байгааг нь сонссон л доо. сонсоод ойлгосон л доо. мэддэг үг байсым чинь. яагаад тэгж байгааг нь ойлгосонгүй ээ, хөөрхий. асуусан ч үгүй. асуугаад яах ч билээ. сэрсэн үгүйн завсар манарч баахан гэвтэв шив. юу гэнэв? юугжаагаан? хүн сэрээчхийн. уурлачий гэсэн нойрмог байдаг, залхуу хүрээд. уйлчий гэсэн нуухтай байдаг, бөглөрөөд гарахгүй.. гсн.. хаха. ичсэн хүн хү... Бичсэн 23:32, 2007-10-05 хундагахар дарсан зүүд шиг барин тавин өдрүүд... өнөөдөр бол тэр өдрүүдийн сүүлийнх нь ч биш, бас.. мэдэхгүй ээ. дуусаасай. "бидний харьцаа ийм эмзэг болчихоод байхад.. тэд!!".. гэнэ үү. тэнэг амьтан. ядаж сүрхий юм хэлмэр болохдоо хүртэл хүний хэлснийг зээлдэхгүй байгаач. бусдыг буруутгахгүй байгаач. зүрхээр хатгуулж, толгой хагарах нь. уйлаад тайвширчихъя гэхнээ нулимсны суваг хорсож хөндүүрлээд най алга. гарч чадаагүй шорвог ус хоолой боох нь. чи хэрээс хэтэрч байна. элэг барьж ханахад хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ. чиний амнаас гарах элдэв бусармаг үгсийг тоохоо ч байж. эмзэг болчихсон харьцаа ий... дэмий шахууБичсэн 18:33, 2007-10-05 хундага“вараттэ иитомо!!” гэдэг нэвтрүүлэг гарчээна. амардгаас бусад бүх өдөр ид үдээр шууд явдаг нэвтрүүлэг. хэдэн арван жил ч тасралтгүй үргэлжилжаагаам, мэдкү. хөтөлж явуулдаг хүнд нь би лакк дуртай. Тамори гэдэг никтэй ахимаг насны эр. уул нэр нь Морита. урвуулаад Тамори. сайхан хүн. гаднах төрх нь биш, байж байгаа нь, хэлж ярьж байгаа нь, мэдэж байгаа нь нэхх сэтгэл татмаар. хошигнол нь яг манай талынх. хажууд нь ойрхон байдагсан бол эм хүнийхээ хувьд сэтгэлийг нь татаж дийлэх эсэхээ туршиж үсээ өөрчилж, мэик апныхаа өнгийг сольж үзмээр. хаха. яг л чадна даа. бэртэгчин царайлчихаад өөрөөсөө сана... やつら.Бичсэн 23:59, 2007-10-02 хундага冷静に考えてみた。っていうより何日も、何回も繰り返して読んでからやっとやつらが落ち着き、現実に戻り、普段通りに酸素と共に脳に運ばれてくようになり、そのお陰で考えさせられた。といった方が正しい。 時間が経つに連れられ、やつらの動きが鈍くなった。痛い。また襲ってきた、片頭痛が。身体が...心が...覚えてしまった苦しい期待。片頭痛もきっとそのため。セロトニンが足りないんだ。姿勢を正そう。そう、背筋をピンと。そして、もう一回読んでみる。 やっぱり期待してた言葉たちはどこにもない。見えてこない。がっかり。鈍くなったやつらは一瞬凍り付き、頭が鉛の玉をいっぱい詰め込まれたかのように重く感じられた。 指先が痺れ、右上にあるЧをクリックできない。悔しい。やつらも泣きたいかも。泣けばいいんだ。 ...Бичсэн 17:35, 2007-10-02 хундага- та ер нь юу хийж бүтээе гэж боддог вэ? - ... ажил хөдөлмөрийн хувьд уу? эсвэл ер нь амьдралдаа юу? - ер нь? - ... эргэн тойрныхоо таньдаг мэддэг, уулзаж учирсан бүх хүмүүст, юмсад талархах сэтгэлээр дүүрэн амьдрах юмсан гэж боддог доо. талархсаар байгаад л... үр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлж, амьдралд хүргээд үүнийхээ төлөө ачлал нэхдэггүй тийм эх байхсан гэж боддог. бас.. овойж оцойтол баяжихсан гэж боддоггүй ээ, хэнээс ч хамаарахгүйгээр өөрийн хүчээр олсныхоо хэрээр эдлэмээр байгаагаа эдэлж, идэж уумаар байгаагаа идэж ууж, өмсөж зүүмээр байг... Ном авийБичсэн 17:03, 2007-10-02 tungaamaa
"Ороолон" гэдэг гоё ном ганцхан умшаад байрны хүүхдэд өгсөн чинь алга болгоцон гээд өгөөгүй юм. Зүрхний гүнд хадгалагдсан учраас олж өгсөн хүнд өндөр шагналтай ч байж болно шүү. Цус сорогч Даракулагийн тухай ном юм шүү.
Хааны өргөөндБичсэн 14:52, 2007-09-30 tungaamaaБээжинд байх Цин Цзы хатны цайлдаг байсан газрыг одоогийн Хятадын Засгийн газар өмчлөөд маш сайхан цэцэрлэгт хүрээлэн болгосон байсан.Голын эрэг дээр байрлах уг цэцэрлэгт хүрээлэнгийн голд мандарваа, лянхуа зэрэг нэртэй том том цэцэгнүүд хөвөөд , эртний хятадын хийц л байхдаа бодуул улаан өнгийн байшингийн гадаа нарийхан урт замтай замын хажууд том том дэнлүү асаасан. Хуан Жу Гэг шиг хувцасласан үйлчлэгч охидууд гүйлдээд, лууны хошуу нэртэй маш урт цорготой данхнаас 8 эрдэнийн цай аягалж өгч, тус бүрдээ өөрийн гэсэн домог, өөрийн гэсэн нэртэй төрөл бүрийн амтат хоолоор дайлсан. Хоолны ширээний... { Ємнєх хуудас } { Дараагийн хуудас } |