やつら

Бичсэн 11:34, 2007-09-29 хундага

ドキッとした、メールのインボックスをクリックした瞬間。心臓が止まるかと思った。待ちに待って、諦めてたメール。返信のメール。直に開けられず、心拍が納まるのをしばらく待った。開けずに削除しちゃおう...なんてできやしないことを考えて「時間稼ぎ」したりと。さてと、深呼吸、深呼吸!ダブルクリック。

そこに並ぶ言葉、言葉に込められた魂を読み出すのに必死になり、あまりの必死さで体中が厚くなり、火照ってきた。血管を通る血液の一滴一滴が一生懸命しまい込んでた思いを運び...やつらが騒いでる。やめろ!やめて!お願い、落ち着かせて。

嬉しくなった。今度はやつらが踊りだした。短いメール。ほんの数文しかない、返信のメール。

自分が分からない。自分の気持ちが分からない。やつらは、何事もなかったかのように、命を運んでる。

...

69

Бичсэн 14:37, 2007-09-28 tungaamaa

develop saying.write a book.home a distinctive look.get a cause. encourage nicknames.linkup with better brands.mimis a poular brand.

Моно

Бичсэн 15:21, 2007-09-27 tungaamaa

Найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Нарт хорвоод би

Нандин бүхнийг дуулмаар байна.

Ямар  сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлхийн аргагүйээ ....

Энэ дуу чинь их гоё дуу байна шүү, урьд нь сонсож байсан ч одоо л гоёийг нь мэдэж байна. Өнөөдөр их баяртай байна. Сонинд анх удаа материал хэвлүүлж үзлээ, Үнэндээ өөрийн бичсэн зүйл биш боловч миний хамгийн дуртай материал хэвлэгдсэн болхоор асар их баярлаж байна. Өөрөө зохиогоод хэвлүүлж байгаа юм шиг л. 8000 хувь. Хүмүүс уншина.

Энэ материалыг өмнөх блог дээрээ ч билүү энэ дээрч билүү тавьж байсан б...


Дутагдал

Бичсэн 03:05, 2007-09-26 tungaamaa

Ойрд ёстой Фрискагийн хэлдгээр инээдмийн дутагдал болдог байна шд.Ганц муу инээдэг найзтайгаа тухтай ч уулзаж чадкү, манайх гэртээ гоё шинэ тавилга тавьсан чи орж милаа гэж намайг дуудсаар лав 4 хоног өнгөрлөө. Тэр тоолонд нь би ямар нэг шалтгаан хэлж орохгүй байгаад байсийн. Надаа нэг лааны тавиур юм уу даа эрэгтэй,эмэгтэй 2 хүн голдоо нэг тавцан барьцан сувинер байгаа тэрүүгээр милаанаа.Уг нь ч тэднийд зориулж авсан л даа, даанч өгөх боломж олдкү, хүнд хахууль өгч сураагүй би мэтийн гэнэн гарууд бол ямар нэг шалтгаан шалтаг байнга хүлээж байгаам чинь. Хахаха өөрийгөө аягүй магтсан /ер нь бол...


Дэмийрэл

Бичсэн 16:57, 2007-09-25 tungaamaa

Амьдрал гэдэг чинь байна шүү дээ-Үхэх хүртлээ цаг нөгцөөж ядахыг хэлдэг юм. Өнөөдөр нээх .....-маар-ын 4 зэрэг болоод байнаа. .Намайг бурхан давраад байна гээд шийтгэж байгаан байна л даа. Би нээрээ зорилготой болсон. аз уу эз үү.  Энэ өгөөд байгаа Дохио чинь-боломж, дампуурал 2-ийн алинийх нь бол?Би юуг буруу хийж, эсвэл зөв хийв. Зассссс ер нь ингэж ач холбогдол өгч байдаг би өөрөө их тэнэг хүн байна. Би "дүлий" зао..Би өмнөх ажлаа дуусгаад, өөр юм бодлоо. Ер нь өөр дүрд хувирч тогломоор санагджийна. Ямар дүрд хувирах уу. Шал утгатай ийн. ямар дүрд хувирлаа ч адилхан л цаг нөгцөөнө биздэ.за ...


замд бодсон бодол

Бичсэн 13:01, 2007-09-24 хундага

нутгийн тэнгэр явахыг мэдээ юу (тэнгэр нь ч юу юм, мэдэх хүмүүс нь мэдэж байгаа)
нулимсан бороо шиврээд гунигтай яа (бороогүй, салхитай л байна... ширүүн)
сэтгэл нэг л гэгэлзээд энэ бороо мэт (тэхх... энэ салхи мэт.. тогтворгүй... залхаж байна)
соньхон зөн бодлыг минь сэрээнэ (шал илүү... дэмий юм хийсэн юм, тэр зөн)
элдвийн бодлоос салаад харлаа би (олон удаа... хөндлөнгийн нүдээр... бас чиний нүдээр)
энгүй хайраар чамайгаа хайраллаа даа (хайрлаж байсан... одоо бол үгүй.. энгүй байсан үгүйг мэдэхгүй)
эргээд ирнээ хайрт минь чамдаа би (эргэж ирсэн.. санаснаар минь хүлээж аваагүй.. ...


Кайф

Бичсэн 12:02, 2007-09-20 tungaamaa

Өчдөр орой Мр.Брүүкс гэдэг кино үзлээ, эхнэрийг нь Шарон Стоун байна гэж бодсон биш байна лээ. Ер нь бол олон жилийн кино үзсэн туршлагаар киноны үйл явдлыг нэг таамаглаад байдаг юм, гэтэл өчдрийн киног бол огт тэгсэнгүй. Яахав нэг дуусхаар нь кайф-ийн тухай өгүүлсэн юм байна гэж ойлгов. Хүн хүнд кайф өгдөг зүйл нь өөр өөр байдаг, тэрийг Брүүксийнх бол сэтгэцийн өвчин гэж огт буусангүй. Хүний үхэж байгаа тэр мөч асар их кайф өгдөг болтой юм. Тэгсэн мөртлөө гэнэтийн биш, төлөвлөсөн. Сонин байлаа.

Миний кайф авдаг зүйл бол ихэвчлэн гэнэтийнх байдаг, 5 сард байхаа нэг өдөр аймар цас ороод бараг...


Polls

Бичсэн 10:53, 2007-09-18 tungaamaa

1. Хүмүүст  чөлөөт цаг нөгцөөх газар байгуулбал ямархуу зүйлтэй байвал дээр вэ.Төрлүүд: Спорт, Зугаа цэнгэлийн... (Баар, ресторан биш) Монголд байхгүй. Тийм юм байгаасай гэж хүсдэг зүйлээ бичвэл сайн байна. Миний хувьд усан бассейн, усны аеробек, жакюззи, күүлбляж зэрэг устай холбоотой цаг нөгцөөх газар байвал зүгээр санагддаг. Хэдхэн хүний ордог жижиг газар биш, том бүх нийтийн байвал..

2. Тэнгис кино театр Солонгосын хөрөнгө оруулалттай тиймээс Со кино их гардаг. Зурагтаар үхтлээ үзэж үзчээд театрт очоод үзнэ гэхээр миа. Хэрэв Америкийн чадварлаг кино фирмийн хөрөнгө оруулалттай стандартны ...


Хатагтай

Бичсэн 19:41, 2007-09-17 tungaamaa

Өчигдөр найзындаа орлоо. Юм авах гэж . Тэгсэн шаал аймшгийн юм сонсдийм даа. Найзын ажлын охин жирэмсэн болж гэнэ. Доошоо цус алдаад байхаар нь хатагтай гэдэг эмлэгт үзүүлжээ. Нөгөөдүүл нь зулбах гээд байгаа юм байна. Тогтоодог Тариа хийнэ. гээд 20000 авсан гэж байна. Тэгээд дахиад цус алдаад очтол аборт хийхээс өөр аргагүй. гээд савыг нь баахан ухаж гэнэ.Хэд хоногийн дараа  Дахиад л цус... юм үлдсэн байна гээд цэвэрлэх нэрийдлээр ухаж байтал нөгөө охин цус алдаад бантсан хатагтайн эмч нар нилээд цаг алдсаны дараа эх нялхаст хүргэж өгчээ. Эх нялхаст очтол харин 10000д 1 тохиолддог умайн хүзүүн...


Өлзийтөгс гуай

Бичсэн 19:32, 2007-09-17 tungaamaa

урт наслахгүй юм шүү!
урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
удаан гоёхгүй юм шүү!
төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
нүгэл шиг л хурах хог новшийг хураан
нүдээ зүрхээрээ солиж суух гунигтай юм
урт наслахгүй л юм шүү!
өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!

(л.өлзийтөгс)
 ингэж мингээд биччих юм.  ...

死 (一)

Бичсэн 11:09, 2007-09-17 хундага

энд сийрүүлж тавихыг эзэн нь зөвшөөрсөн тул...

шүдээ суларсан байхыг мэдэрлээ. амаа ангайж суларсан шүдээ татав. хөнгөхөөн сугараад гараад ирж байна. ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. хормын төдий загатнах мэт, нэг тийм сонин мэдрэмж зурсхийв. дээд үүдэн шүдний баруун талын шүд. онгойж харласан нүхэнд нь ялимгүй цус шүүрнэ. гэхдээ учиргүй урссангүй. амаа ангайсаар. яг одоо нүхэнд нь хийвэл буйл нь буцаж эвлэж магадгүй. шүдээ барьсаар. доод талын шүднүүд дунд бас хоёр шүд суларчихаж. суларснаа надад харуулах гэсэн шиг үл мэдэг хазайсан үзэгдэнэ. харж байна аа, гэхдээ одоо авахгүй. түрүүний сугалснаа ...


....

Бичсэн 10:16, 2007-09-17 tungaamaa

Сараагийн хайрын тухай гэдэг дууг сонсож байна. Клипийг нь бодсон чинь инээд хүрээд байна. Нэг хүүхэн өөрийнх нь ажилдаг кафед байнга орж ирдэг нэг залууд дурлацан байдаг юм. Хүмүүс яаагаад шаал танихгүй хүнд хайртай болдог юм бол. Ямар зантай , ямар байкграундтайг нь мэдэхгүй байж.

Харааны ой муутай хүмүүс гэж байх юм.Манай ажлын харилцаатай байдаг нэг залуу манай эгч машин барих гээд зогсож байхад нь аваад, болоогүй бүүр хоол идие гэсээр байгаад хамт хоол идээд манай ажлын тухай асуухлаар нь эгч андуураад байгаа гэдгийг нь мэдсэн гэжуга.

...

цонхны цаана

Бичсэн 00:01, 2007-09-16 хундага

цонхны цаана түнэр харанхуй. тэр харанхуйд нүдээ удаан бэлчээвэл нэг л мэдэхэд сорогдох мэт орж явчмаар. нуруун дээрх ачаагаа яг энд, яг энэ мөчид юу ч үлдээхгүй буулгаж орхиод, мөрөө гөвж, нуруугаа цэхлээд, өвдөг чанга, толгой өөд орж явчмаар. юу хүлээж байх нь хамаагүй. намайг ороосон одоогийн байдлаас дээр байж таарна.. дээр байгаасай.. дээр байхаас өөр аргагүй.. дээр байх болно.. дээр байлгана.. үүнээс илүү дордвол жинхэнэ там байх биз. тамд очиход арай эрт байна.

онгоцны далавчин дээрх улаан гэрэл нэгэн хэмнэлээр анивчиж, хөдөлгүүрийн дуу бүдэгхэн нүргэлж, өмнөх эгнээнд суусан хос хүзүү ...


Taxi driver

Бичсэн 17:20, 2007-09-11 tungaamaa

Хүмсүүдийг хальт дуурайнаа. Надад мөнгө илүү идэх гэж хэрүүл хийсэн адал явдлаас өөр нэг их юм таксиний жолооч нартай тохиолддоггүй юм. Харин өчигдөр ажлаас тараад такси баритал ашгүй ажлын дөнгөж үүднээс нэг такси таарсан. Тэгээд төв зам руу ортол такси барьсан надад атаархсан баахан хүмүүс зогсож байсан.ИМ руу найзтайгаа уулзахаар явж байсан тул Таксины жолооч ахыг ойрхон явж байна гэж уурлах байх гэсэн чинь харин овоо дажгүй ах таарч ойр ойрхон явхаар амар байдгийн хүнгүй хоосон явахгүй ухааны юм ярьж байна. Бид 2-ын яриа хөөрөө сайхан таарч, энэ тэрийг хэлэлцсэн. Би найзыгаа удаан хүлээж м...


Бичсэн 16:38, 2007-09-10 tungaamaa

Толгой ингэж тааламжтай өвдөж байхыг хараагүй юм байна. Нээх аварга том болсноо буцаж жижигрээд, нээх кайфтай, гэхдээ жижгэрэхдээ их дүйрч нялхардах юм? хэхэ. 2 охины тухай бичие.Нэг нь туулай гээд нэрлэчихвэл яг тохирно. Жижигхээн биетэй, том хөөрхөн нүдтэй би яг юу хийгээд байнаа гэсэн царайтай. хэхэ.Нөгөөх нь харин сүрхий юм хийхээр шинжтэй. Гялс манас..

Дадлага хийж байснаа дурсаадхий. ЮБС ТВ-д дадлага хийж байсан юм. Кино албанд.Эхний үед ёстой гоё ажил хийжийсаан. Бүх кинонуудыг ялгаа л, янзлаал, ийм кино байдын байхдаа, гээл гайхаал. Тэр үеийн би хамгийн сайхан киногоор элсэн цагийг то...


анддаа хэлэх үг ба ахиад л аахар шаахар

Бичсэн 13:52, 2007-09-10 хундага

ашгүй, миатын онгоц хоцорчээна гэнэ. завшаантай юм боллоо. яаж ийсээр байгаал гэрээсээ төдөд гарна гэсэн цагтаа амжихгүй болж таараад амь наана там цаана диваажин бүүр цаана болчоод байсын. тайвшрангуутаа бичээд унадаг байшд, түрүүн яаж тэлчигнэж байснаа шууд мартаал.

өчигдөр.. за бараг л өнөөдөр үүрээр гэсэн нь зөв байхаа даа, нэгэн андтайгаа сайхан хуучиллаа. яриад суухад заавал сэтгэлд наалдацтай “нэг юм өгдөг” тийм хүн байхым. өөрөө мэддэг хэрнээ хэн нэгнээр хэлүүлж байж тархиндаа, сэтгэлдээ гүн суулгаж авдаг амьдралын теоромууд. хамгийн дотно найздаа хэлэхэд ойлгох эсэх нь эргэлзээтэй сэ...


Дадлага хийж байгаа хүүхдүүд

Бичсэн 10:19, 2007-09-10 tungaamaa

Өнөө өглөө бүүр толгой сонион болоод байна. Гэнэт гэнэт дотор нь шаар үлээгээд байгаа юм шиг. Бадайраад явчих шиг болхийн. Энэ саяхан авсан ханиад/ хордлого? нарын аль нэгтэй холбоотой байх. За тэр яах вээ?Би бүүр бөөн баяр болцон суужын манайд 2 дадлагын хүүхдүүд ирцэн. 2уланг нь зарах аятайхан план зохиоцон. Хүүхдүүд иймэрхүү юм хийжийвал өөрсөдөд нь ч хэрэгтэй байлгүй. Мань мэт дадлага хийжийн гэж хүний ул долоох нь халаг явдаг байсан чинь манайд ирсэн 2 охин намайг харцаараа цохиж унагаах шахахын. Би тийм жол харагддын байх даа. Гэхдээ эгч нь хүүхдүүдийг хөөргөөд ажиллуулчхаа мэднээ.

Мин...


************************************

Бичсэн 16:10, 2007-09-09 tungaamaa

Хайрлахаа ч алддаа чамайгаа

Хааяа хааяа бодсон байх юм

Хэлэгдэж яригдахаас дандаа айж

Хий дэмий зовсон байх юм

Бодхоо ч алддаа чамайгаа

Болзоод ч нэг уулзаагүй байх юм

Дүйрч нялхадсан хаврын шөнийг

Дүүртэл ганц бодоогүй байх юм

Санахаа ч алддаа чамайгаа

Сардаа ч нэг уулзаагүй байх юм

Сайн муу сүүдэр гэрлээс эмээгээд

Сайхан ч нэг үнсээгүй ч байх юм

бодоогүй санаагүй хүсээгүй хайрлаагүй гэжүүүүү.би ийийий

...

Талх бид 2

Бичсэн 13:43, 2007-09-09 tungaamaa

Талх, талх ч гэж манай дүү л дээ. Одоо бол хүн л дээ. Жиг жиг. Жаахан байхад нэг удаа эгч бид 2 өвөөгийндөө очиж хоночоод гэртээ ирсэн. Тэгээд талхны саванд 2 талх байхлаар нь талх байна даа гэж бодчоод ээж хажууд зогссон байхад нь харсан чинь  гэдсэндээ нэг талх хийцэн зогсжийдийн. Ээжээ та гэдсэндээ талх...... гэснээ би ойлгосон л даа.Манай дүү ээжийн гэдсэнд талх царайлчихаад орсон байсан нь тэр юм байж. Талх малх тэгж их анхаарал татжийхийг бодход ховрийн үе байж дээ.

Тэрнээс хойш талх бид 2 их найзалсан юм. Ээжийн гэдэснээс гараад ирхээр нь харсан чинь нээх эгдүү хүргээд байхаар нь духан...


ахиад аахар шаахар

Бичсэн 00:33, 2007-09-09 хундага

уг нь яахав энэ өдөр явж магадгүй гэж байсым л даа. бүр энэнээс хоёр гурван өдрийн өмнө чиг л явах байсым. утаатай байна, агаар нь үмхий байна, тоос шороотой байна энээ тэрээ гэгэн гэгэн Улаанбаатараасаа явна гэхээр л нэг байтугай нэлээн хэдэн юм араас чангаагаад өдий хүрчээ хөөрхий. яг явахгүй бол болохгүй болсон чинь миат суудал байхгүй этр гээд, хүлээлгэнд орвол ор этр гээд. хаалгадаж байж суудал тавиулж билетээ авсан. харин өнөөдөр хүлээлгэнд ороод хүлээгээд үлдсэн эздээ “хүлээгээд” 10 гаруй суудал эзэнгүй нисэж ирэв ээ, Тоокёо-д. миат-ийн арилжааны арга барилыг ер ойлгохгүй юм. үтэр түргэ...



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }