Ийм үсний засалт байдын

Бичсэн 21:41, 2007-09-06 tungaamaa

90ээд оныг уншсан чинь инээд хүрээд нэг инээдтэй юм санаанд орчлоо. Тэр үеийн залуу охидын үсний моод нь урд талын чоолкоо норгож байгаад хальт босгоод байдаг байсан. хальт одоо юу шиг ч гэмээр юм. урд талдаа л овоолчдог байсан. Нөгөөх нь овойсон чигтээ удаан тогтоно гэж байхгүй усанд элсэн саахар хайлуулж байгаад норгодог байсан гел байдгүй байсан болтой. Манай эгч үсээ аягүй урлагтай босгоно. нөгөөх нь нээх моодны ...би мэтийн болхи гарууд дуурайх гэж хөгийн юм болдог байж билээ. Тэгээд элсэн чихэртэй үс хатаад ерөөсөө буудаггүй, арилдаггүйийн. Тэхээр ангийн банди нар үсэнд хүрэх гэж алаан б...


Заримдаа

Бичсэн 17:54, 2007-09-05 tungaamaa

Өөрийгөө гэнэт өрөвдмөөр санагдаад, бас нээх сэтгэл дотор хоосроод байх юм. Гэнэт л тэглээ, нээх хачин болоод байхаар нь сонин авч уншсан чинь өнөөдөр миний азгүйтэл туйлдаа хүрээд байгаа юм байх. Үнэн гэжүү....

Нэг найз маань, за байз, хүмүүс ер нь нийгийн амьдралд орж ирээд, олон хүмүүстэй уулзаад хүнд дандаа итгээд байж болохгүй юм байна гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг байх .Өөрт тохиолдсоноо бичье. Би нилээд олон жилийн өмнө Их Сургуульд элссэн юм. Ангидаа нэг найз охин, нэг найз залуутай болсон. Найз охин маань хамгийн сайн найз,найз залуу маань анхны хайр байлаа. Би найз залуугийн талаар ...


аахар шаахар...

Бичсэн 11:36, 2007-09-05 хундага

гурваар сүлжсэн өтгөн хар гэзгээ сувдан даруулгаар гоёж, хондлойгоо давуулж шидчихээд хотынхоо гудамжаар алхаж байлаа гэжжж. гэзэгний үзүүр өвдөгний арын хонхорхойг шүргэн алдажжж. гэнэт чөтгөрт хатгуулж харанхуй шөнө мэт тас хар гэзгээ зэвэнд идэгдсэн төмөр мэт үхмэл бор шар өнгөөр будав. бөрсийцөн. урждар буцааж гил хар, хав хар, хачин хар болгов. арай ч хар юм уу. за тэр яахуу. би уг нь хотдоо ирэхдээ дээхэн эхэлсэн дайны галыг унтрааж... биш юм аа... дайнд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг бодолцсон боломжийн шийдвэрт хүрэх алхам хийхээр зорьсон юм шд. гэтэл яав? гэтэл санаснаар б...


Гоц халдварт оюун ухаан

Бичсэн 10:00, 2007-09-05 tungaamaa

Оюун ухаан, ухаарлыг чи хаанаас олж авдаг вэ? Бид оройн хоол идээд ширээ тойрон сууцгааж байсан бөгөөд дээрх асуулт бол тэр орой ээлжлэн ээлжлэн тавигдаж байсан олон асуултуудын нэг байсан. Хамгийн залуу болоод ч тэр юм уу, би асуулт болгонд эхэлж хариулаад байсан юм. Миний хариулт - Юм уншаад өөрийн бодолтой харицуулаад ухааныг олж авдаг гэсэн хариу хэлсэн. Хүмүүсийн хариулт өөр өөр байсан. Тэгэээд дараа нь боддож байсан чинь, миний хариулт буруу, буруу бишээ дутуу байсан ч юм шиг. Бүүр голыг нь орхиод хэлсэн байжээ гэж бодсон юм. Би бусдаас ухаарлыг олж сонсдог. Бүүр дандаа. Ингэж бодсоныхоо...


Нүдний шил vs Хөх (мээм)

Бичсэн 17:24, 2007-09-04 tungaamaa

Нэг мэдсэн блог.мн-д ганцаараа коментолцон суужийшд. Ингэдгийн би нэг санал асуулга явуулах гэж байгаа юм. Хөөрхөн.мн-ий зүгээс надаа нэг ийм шаардлага ирсийн. Гадаадын эрдэмтэд том хөхтэй хүүхнүүд ухаалаг байдаг гэсэн дүгнэлт хийжээ. гэсэн 1 мэдээ байна.Энд 1200 хүн судалгаанд хамрагджээ.   Аа харин нөгөө нэг мэдээ нь нүдний шил зүүдэг хүмүүс ухаалаг байдаг гэсэн судлагааг 1500 хүний айкү-г тогтоогоод гаргасан байна. Эхний судалгаа үнэн бол би өөр дээрээ судлахад би тэнэг болж таарч байгаа юм. Ухаалаг хөх байхгүй учраас. Гэтэл 2 дохыг үзвэл би ухаалаг болж байгаа юмаа. Хэт нүдний шил зүүдэг б...

Би хэзэээ ч дахиж худлаа ярьж байхгүй

Бичсэн 17:20, 2007-08-27 tungaamaa

За байзаа хамгийн сүүлд худлаа хэлснийхээ горыг яг 22 хоног амсаж байна. 7 дахь хоног дээрээс нь би дахиж хэзээ ч худлаа ярьж байхгүй гэж амалсан юм өөртөө. Гэтэл 8 дахь хоног дээр нь за яадийн гэж бодоол дахиал худлаа ярьчдаг юм. Гэхдээ худлаа ярьснаа үнэн болгох гэж хичээгээд биелхэд 2 хоног дутуу байна. Энэ 2 хоног хүртэл би өдөр болгон өөрийгөө саатуулах гэж тэнэгтэж өгч байгаа.

Нээрээ ямар хэцүү байнаааа. Энэ ам нээрээ хэрэггүй газар худлаа үнэн бурж явдгаа болимоор юм. Ичмээр юмаа. Хэрвээ 2 хоногийн дараа биелэхгүй юм бол би бууж өгнө. Өгнөө өгнө өгнө яадийын.

...

зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл ба зүгээр байсан иргэн Б-г хорвоотой танилцуулан, итгэл олгосон тухай

Бичсэн 16:04, 2007-08-27 хундага

зиаа... тэхээр би ...

Цара цара-ра-ра

Бичсэн 13:43, 2007-08-27 tungaamaa

 

Тэнгэрт хос гэрэлтэх одод бий

Тодоос тод цагаан өнгийн нэг л од нь чиний минь

Холоос чамайг хайрлах гэж харвасан

Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх

 Шөнийн саран чиний минь царай шиг туяатай

Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан

Тэр цасан дундаас мний хайр гэрэлтэнэ

Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө

 Тэнгист эрхлэн тоглох 2 загас минь

Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нт чи

Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон

Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь

 

Цара цара-ра-ра*******

...

ЯАХУУУУ

Бичсэн 18:03, 2007-08-12 yuki

Блогмн маань гацаад үүнэн дарамттай байнаа. Бүгдээрээ юу хийхүүү? Яахуууу? Серверийг нь нь өөр найдвартай газар байрлуулахад Атамандаа туслах уу? Атаманаааа та хаагууур ямар юмаа хийгээд яваадайнааа. Бараг л амьдралын нэг хэсэг болчоодайхад ингээд гацаадайгууул яахийн. Нүүхүүү? Нүүхгүйшд. Би л лав нүүхгүй. Гацдаг ч гэсэн гэр минь гэээл үлдийшд. Би таанууусдааа хайртаймчан. Блогмн-ээс өөр газраас танаршгэээн хүнүүүс олкууушд. Та нар мээн юугж бодоцгоожээээн?...

Хүн л хүний бурхан байдаг|зээлдэв|-1

Бичсэн 14:04, 2007-08-10 tungaamaa

Сайхан хүнтэй уулзаж инерги авах гоё байдаг.Би Филиппины гэр бүлийнхээ тухай бичмээр санагдлаа. Монголд Дэлхийн банкны төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан Манни анх манай ээжтэй найзууд болсон. Ээж Англиар сайн ярьдгүй ч гэсэн нилээд сайн найзууд болжээ. Нутаг руугаа яваад ирэх тоолондоо ээмэг зүүлт юухан хээхэн бэлэглэнэ. Бид тэр хүний талаар их сонссон хөөрхий амьтан хөгшин хүний нутагт хэцүү байгаа гээд их санаа зовно. Тэгж байгаад би Филиппинд 3 сарын сургалтанд хамрагдхаар болдог юм. Ээжийн найз Манни бас нутагтаа өвөлжихөөр шийдсэн Манилад гэр нь байдаг болхоор манайд ирээрэй гээд урьсан л д...

иймхэн..

Бичсэн 12:27, 2007-08-09 хундага

-          байна уу? (гүнзгийхэн амьсгаа авч байгаад залгав)

-          байна уу? (уцаарлангуй, зандрангуй...бас чанга дуугаар... хашгирах мэт)

-          байнаа.. (аль болох зөөлөн дуугарав, уг нь бол хэдийнээ өөдөөс нь яг адилхнаар чанга дуугаар... би байнаааа!!! битгий ингэж хашгирч бай л даа.. гэхдээ тэгсэнгүй)

-          байна уу??? (... битгий ингэж зандарч бай л даа гэж.. дандаа гуйдагсан)

-          бай.. (дуугаа чангаруулаад үгээ гүйцээхийн завдалгүй..)

-          байна уу??? байна уу??!!! (зангидсан гараар нудруулах мэт..)

-          байна аа... байна (би байна гэж хэлэх гэснээ...


ээмэг vs бөгж

Бичсэн 22:56, 2007-08-06 хундага

-          надад зургаа өгөхгүй юм уу?

-          чи харж байж зургаар яах юм

-          уг нь өгнө гэсэн шүү дээ, би хүлээгээд л байгаа... яг одоо өгчих

-         надад бараг зураг байхгүй ээ... тэгээд ч чи миний зургаар юугаа хийх юм?

-         түрийвчиндээ хийгээд байнга өвөртөө авч явж байя... зүрхэн талдаа... санахаараа гаргаж хараад л, хүнд үзүүлж гайхуулаад л..

-          үзмэр болох нь ээ?

-          за үгүй дээ, битгий ингэж бай л даа..

-          ...

-          за зургаа... миний бүсгүй..

-          энэ зургыг авах уу?

-          энийг нөхөртөө зориулж авсан гээ биз дээ? ча...


Бичсэн 19:29, 2007-08-04 хундага

あ~ぁ、ロメオ様、ロメオ様...彼方はなんでロメオ様なのぉ?

って...変!


өчдөр

Бичсэн 15:27, 2007-08-03 хундага

өчдөр сонин өдөр байдийн байна. үдээс хойш барайгаалл, оройдоо цагаандаа гараалл, шөнө дөлөөр цэлмэчээлл. бүрр амар болчжээ. халуунд манараалл гачин байнаа ойрд. амьдарчаагаа цэнхэрхэн бөмбөрцөг, ам хоолой хоёртоо хайртайн болохоороо байгаа байгалийнхаа чигээрээ халууцаалл байжээя гээл эа-кон мэа-коноо байнга залгахгүй, унтраагаалл асаагаалл гүрийгээллээсан. кхкхкх.. бас миний түрийвч цэнхэр өнгөтэйлдөө. эа-кон=air conditioner энэ бас жапануудын товчлол. за тэгээл манараалл тивигээ хараалл, ааруулаа торчигнуулаалл суужээтал гарт нэг юм таарчээшү. газар суужээсий. энд нэг хөөркөн сандайлавч бай...


ээмэг

Бичсэн 08:49, 2007-08-02 хундага

хайгаад хайгаад олоогүй юм, тэр ээмгийг. ээжийнхээ ээмгийг. намайг ухаан орсноос хойш ээжийн чихэнд гялтганасан анхны алтан ээмгийг. алт ч гэж дээ, монет. буудайны ширхэгээс арай багашаархан бадмаараг шигтгээтэй, шигтгээг нь тойроод 6-7 шүдтэй, нэг тийм жижигхэн ээмэг. ээж аваад хоёр гурав хоносон уу үгүй юу, яасан гоё юм гээд шуналаа илэрхийлсан чинь “миний охин зүү зүү” гээд. эгч тэгээд л гангараад гарч өгсөн. сургууль дээр гүйж явахад зарим эмэгтэй багшийн харц ээжийн минь ээмэгнээс салахгүй байгаам шиг санагдаад л. би 9-р ангид байсын. юун ч айхтар гоёсым, гүн өнгөтэйд нь л болсон байх. ээ...


Sto-н хүсэлтээр

Бичсэн 19:51, 2007-07-29 хундага

Sto-н хүсэлтээр түүний доорх бичлэгийг Та бүхэнд дэлгэж байна.  хэн бүхэнд хэрэгтэй чухал агуулгатай тул өөрсдийн блог, саитаар дамжуулан аль болох олон хүнд хүргэнэ үү. зохиогчийн нэрийг бичихээ мартуузай. 

Саяханы нэг нойр хулжсан шөнө video.google.com-оор санаандгүй тэнэж яваад нэг ийм маш сонирхол татсан 2 кино олж үзлээ л дэ. Тэгээд энэхүү баримтат кинонд дурдагдсан амигдалин, лаетриль, нитролисид, В-17 амин дэм болон хавдрын трофобласт чанар зэрэг үгсээр google.com ахаар хайлт хийж үзтэл урд нь огт сонсож байгаагүй асар их мэдээлэл гарч ирлээ. сонирхсон хүн доорх линкийг browser-н шинэ ...

энэ цагт биш юм гэнэлээ..

Бичсэн 11:10, 2007-07-29 хундага

эртээ урьдын цагт юм гэнэлээ. энүүхэн довны цаана “хомо” гэдэг хорхойны хэдэн үүр байж гэнэ. тэд их завгүй. өдөржин шөнөжин амсхийх завгүй гүйлдэж, шар нартай бор хоногуудад байдгаараа чармайж амьдарна. янз бүрээр чармайна. эм хомо нь гайгүйхэн шиг эр хомо-д тоогдож, амь амьдралаа холбох гэж, эр хомо нь залуухан сайхан, наалинхай эм хомо-той учран жаргах гэж, зулзаган хомо нь бушуухан том болох гэж, зөнөж хөгширсөн нь үхэхгүй гэж, үүрээ том болгох гэж, үрсээ олон болгох гэж... чармайна. байдгаараа чармайна. эрвийж дэрвийнэ. зарим нь идэш тэжээлээ бусдаас их нөөцлөх гэж, зарим нь хомо хорхойгоо...


Бичсэн 14:43, 2007-07-28 хундага

шал сонин санагдчихлаа. хэн нэгэн намайг муу хэлж байгааг сонсож сураагүй ч биш. харин гүтгүүлэх ямар муухай юм бэ. ор үндэсгүй юм ярих ямар хэрэгтэй байдгын бол. хүн дотроо бодож болноо, төсөөлж болноо, ийм байж магад, тийм байж магад, ер нь ингэсэн байх тэгсэн байх гэх мэтчилэн. хэнд ч байдаг л зүйл. харин түүнийгээ нүдээр харж, гараар барьж үзсэн мэт хэн нэгэнд ярих нь ямар вэ? сонсоод хачин болчихов. утсаа бариад хэсэг хөдөлгөөнгүй суув. цаад ярьж буй хүнд мэдэгдэхгүйг хичээж байдгаараа цовоо дуугарч, үл тоосон мэт царайлав. хоолой чичрэх гээд, тэвчиж өнгөрүүлээд бушуухан утсаа таслав. гом...


ちぇ...

Бичсэн 10:16, 2007-07-26 хундага

ちぇ...忘れるのに必死なのに。物事がますますこっちが望んでない方向にばかり進む。何でこうなるかなぁ。

一昨日、電車の中で携帯いじってたら突然現れた...彼からのメールの「欠片」が。私の心の「欠片」を動揺させやがった。彼の優しい言葉がずらりと並んでる。いつか当たり前のようになってた言葉たち。なんでまた、携帯電話に「貼り付け内容一覧」という機能がついてて、なんでまたそこに彼からのメールが入ってるの?なんでそれを画面に表示させちゃうの?なんでそれを目にした瞬間、涙がとまらないの?なんで君はいつまでも私を苦しめ続けるの?

ちぇ...取っといた自分が悪いんだよ!!...自業自得

...

дайснаа..

Бичсэн 12:43, 2007-07-25 хундага

дарж дархан цолоо мандуулав. 2-3 мм хэрийн биетэй, зэгэл өнгөтэй шоргоолжнууд хэдэн өдөр дээрэлхээд. энүүгээр тэрүүгээр гүйлдээд..барих уу даа барих уу даа гээд байгаам шиг л ширээн дээгүүр гүйлдэж, кииборд дээгүүр тэлчигнэцгээгээд. дэлгэцний наана цаана гарч бүртэлзэцгээгээд. арай л “одоо энэ үсгийг тонш..” гэж заах нь холгүй юм болохын. даварчхийн.

эхлээд ч төөрч будилсан ганц хоёр шоргоолж юм уу гэсэн чинь хамаатан саднаа дагуулаад хэдэн батальон буучхиймаа. ноднин бас ингэсийн. тэгэхэд ч яахав, би өөрөө буруутай байсын. дэлгэцнээс нүдээ салгахгүй, амнаасаа арбузаа салгахгүй суужээж чихэрл...



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }