| |
Хөвсгөл
Бичсэн 18:45, 2007-07-20 tungaamaa
Амралтаа авчихаад Хөвсгөл нуурын эрэгт очиж хэд хоног амраад ирлээ. Бодлогсон бол ажлаа тийш нь нүүлгэчээд тэнд л амьдраад баймаар сайхан нутаг байна лээ. Хотод ирсэн хот миа санагдаад. Уйлмаар санагдаад.Унгамаар... за арай биш байна. Үнэхээр магтах сайхан үг олдохгүй хараад харааны хүрээ гүйцэхгүй тийм нутаг. Бага зэрэг мэдээлэл өгхөд Хөвсгөл нуурын урт 137км, өргөн 42 км, гүн 262 км, цэнгэг уст нуур. Байгал далай энэ 2 гэвүү дээ. Дэлхийн цэнгэг усны нөөц газар гэнэ шүү. Далайн ус хойлойн ангинад их сайн гэнэ. Баахан хөлөө дүрж, уснаас нь уув. Сүхбаатар онгоцоор 1 цагийн аялал хийсэн, сэтгэлд...
ингэдгийн -4-
Бичсэн 10:19, 2007-07-18 хундага
ингэдийн... тэгээл би явжээдийн... өө!! гүй шд... суужээдийн... өнөөхтэй хамт... өнөөхийн яриаг төөрүүлэх гэж зүтгэжээдийн... зүтгэл талаар болдын... өнөөхийн яриа нь төөрч өгдөггүйн... зүг чигээ алддаггүйн... тэрүүхнээсээ ховхордоггүйн... бүүүүүррр гүнзгий юм ярих гээл байдгын... ”би уг нь...нэг юм... хэлье гэж бодоод...” гэж мэгж үзжээдийн, манэр... ”танай хоёр яг хэзээ ирэхийн?” гэж гэнэдүүлдийн, манүүхэн... авааль эхнэр, амин голын үр хоёрыг нь сануулдын... манэр санадын... нэг хэсэг яриа овоо төөрдийн... манүүхэн амьсгаа авдын... амьсгаа авангуутаа “гэр бүл”, “хань ижил”, “үр хүүхэд”, ...
Найз 1
Бичсэн 18:10, 2007-07-06 tungaamaa
Найзуудаа би тэд дүгээр эд дүгээр гэхчлэн дугаарладаггүй л дээ. Өнөөдөр миний нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм. Завгүй ажилтай тэр найз маань тэмдэглэхгүй л юм шиг байна. Угаас тэгж байгаад л нэг тэмдэглэчих учраас ... За байзаа. 1 гэж дугаарласан нь зөв ч юм байна. 3-4 наснаасаа найзалжээ. Цэцэрлэгт хамт, дунд сургуульд хамт сурсан юм. Бидний гадна төрх их төстэй , хүүхэлдэйндээ хувцас оёоод, өдөржин л тэднийд айл гэрдэж тоглодог байж билээ. Бас манай найз чихрийн цаас цуглуулдаг хоббигоо надаа зааж өгөөд надаа хэсэг хувь тасалж өгсөн юм. Би нэг хэсэг овоо цуглуулж байгаад, тэр үед гоё ...
Амралт
Бичсэн 18:00, 2007-07-06 tungaamaa
Амралтаа аваад Хөвсгөл аймаг явнаа. Тэгээд гэртээ шалгалтад бэлтгэнэ. Ажлын холбогдолтой хүмсүүд ирсэн үед гадуур ажилтай явна. гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гадагад явий гэж боджийсон боловч бийгээс бийг шалтгааны улмаас болилоо. Кансэлдцан. Ойрд шороо царайлаал гадуур явдаг ажилтай болсоон. Энэ жилийн Наадмаар урьд жилийн наадмуудын адил хэд хэдэн панз үсэргэх санаа байна. Нодлин даанч том наймаа хийцэн байсан, Тэрэлжид амарч яваад цүнхээ хулгайд алдаад хамаг ашиг орлогоо алдцан. Уурандаа бүх алдсан юмаа авсан ч Шисейдогийнхо пудрийг авч чадаагүй арай л авах гэхээр гар салганаад байхаар нь....
ингэдгийн -3-
Бичсэн 16:33, 2007-07-05 хундага
ингэдийн... би явжээдийн... бас л нэг тийшээ явжээдийн... тэгсэн чинь өнөө хэн ярьдын, нөгөө хэний нөхөр нь. тэгснээ хамт явахаар болдын... болдын номинжинтэй хамт дуулсан дуу нь зүгээр тээ... тэгээд л явжээдийн... машинтайн болохоороо надад тус боллоо гээд л... би баярладын... тэгсэн чинь хариу болзол тавьжээдийн... юу ч бодохгүй заа л гээд хэлчдийн... дараа нь хамт хоол иднэ шүү гэдийн... юу боддын... юу ч боддоггүйн... хүмүүстэй хамт идэж л байдын, ууж л байдын... за тэгээд ажлаа гялс мялс амжуулдын... би тэрүүнд баярладын... баярлажээснаа Нннннн!!!! гэдийн... жаахан сэжиг авахгээл авахгээл...
цангаж байна
Бичсэн 22:21, 2007-07-02 хундага
цангаж байна.
7 сар гарчих шив. улам л халсаар.
халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж.
уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда...
жилийн өмнө...
Бичсэн 21:07, 2007-07-01 хундага
жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын.
нойр хулжиж одов оо...
...
нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна.
...
нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь...
Сувдан ээмэг
Бичсэн 09:27, 2007-06-28 tungaamaa
Сувдан ээмэгээ өнөө өглөө хайгаад олсонгүй. Нэг юм алга болчихоор байж сууж чадахаа больдог зан маань бас л хөдөлж өглөөжингөө энэ тэндхийг онгичов. Яалт ч гүй өнгөрсөн долоо хоногт зүүж байсан юм. Үнэ цэнийг нь мэддэггүй байсан ч бол яахав, ядаж байхад гоёлын чулууны эхний 5-д ордог энэ тэр гээд сонссоноос хойш их хайрлаад байдаг болсон юм. Тэгж тэгж Далай багшийнхаа хэлсэн "Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд " гэдэг сургааль үгийг санаад зөндөө зөндөө юмнууд, найз нөхөд, ажил төрөл, надад стиллллл байж л байхад Сувданхан ээмэгний төлөө харамсаад яахав гэж бодлоо....
отоото ё...弟よ
Бичсэн 23:26, 2007-06-24 хундага
түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл...
こんな...
Бичсэн 21:05, 2007-06-21 хундага
こんな心を誰に見せるの?
格好つけても悲しいのは自分じゃないの?
зассссссс...яадгым.
ийм л юм болсым...
Бичсэн 08:02, 2007-06-19 хундага
за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?... зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг
халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд га...
david sylvian
Бичсэн 16:35, 2007-06-16 хундага
олоон жилийн өмнө санаандгүй энэ дууг олж сонсоод...
чив чимээгүй суугаад л...walkman-аа хармаалчихсан, балкон дээрээ... дахин дахин угсруулаад хэд ч сонслоо доо, хөөрхий. яг нэг иймэрхүү зуны орой байж.
УУЛЗАХААР БОЛЛОО ХҮМҮҮСЭЭ
Бичсэн 18:19, 2007-06-14 tungaamaa
2007 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ БЯМБА ГАРАГТ ӨДРИЙН 15.00 ЦАГТ BRAUHAUS-ИЙН БАРУУН ТАЛЫН ЦАГААН СААРАЛ 5 ДАВХАР БАЙШИНД БАЙРЛАХ THE BULL НЭРТ РЕСТОРАНД ЗАЯА ОХИНЫ ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХ ЗОРИЛГООР САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УУЛЗАХ ГЭЖ БАЙНА.
УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХ ХҮМҮҮС МЭДҮҮЛГЭЭ ӨГНӨ ҮҮ. АМ, ШҮДЭЭ БАС ӨГНӨ ҮҮ. УУЛЗАЛТЫН PASSWORD - ЗАЯА . ДООР СЭТГЭГДЭЛ ХЭЛБЭРЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХ МАШ ЧУХАЛ ГЭДГИЙГ АНХААРНА УУ. МӨН ТА БҮХЭН ӨӨР, ӨӨРСДИЙН ГЭСЭН САНАА ОНООГОО САЙТАР ЦЭГЦЛЭЭД ИРВЭЛ МӨН ЧУХАЛ ГЭДГИЙГ САНААРАЙ.БАЯРЛАЛАА.
/Жич: Уулзалтын газрыг олон хүн суугаад ярихад тохиромжтой гэж сонгосон болно. Тиймээс олон хү...
мөсөн дээр...
Бичсэн 15:25, 2007-06-14 хундага
мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар.
биш, олз.
нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав.
замдаа ...
Онгоцны үйлчлэгчийн синдром
Бичсэн 11:20, 2007-06-05 tungaamaa
Би 2005 онд Японоос ирчихээд өндөр цалинтай ажилд орохын мөрөөсөл болж явлаа. Ядаж байхад Японд миний найз байсан эмээ онгоцны үйлчлэгч болбол их цалин авна шд гэж хэлсэн.Тэндхийн үйлчлэгчид сард 4-5 мянган доллар авдаг юм шиг байна лээ. Тэгээд МИАТ, АероМонголиа гээд тэнээгүй газаргүй явсаан. Тэр үед нь тэгээд юун ч айхтар таарсан юм бүх авиа компаниуд зарлал явуулаад ажилд шалгаруулж авч бйасан.МИАТ-д очсон чинь эхний анкетийн шалгаруулалтыг нь даваад 2 дахь эрүүл мэндийн үзлэг байлуу даа. Лааг хувцсаа тайлаад л орсон чинь эмч нь чи нүүрэн дээрээ сорвитой байна. Гарч бай гэж авсан. Хэхэ. 8-р...
би бас..
Бичсэн 00:45, 2007-06-05 хундага
муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий.
би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чү...
Шорлог + Хогийн сав
Бичсэн 10:59, 2007-06-04 tungaamaa
Хөгширч байгаагаа умартан би гэдэг хүн ээжээс хүүхдийн баярын бэлэг нэхлээ. Уул нь ч надаас 7 насаар дүү нэг охин байгаа л даа. Хөөрхий гадаадад сурдаг тул бэлэг авч чадсангүй. Яг үнэнийг хэлхэд би гэж хүн болон миний хэдэн найзууд хүүхдийн баярыг үнэн шоовдор өнгөрөөв. Эх ч биш, хүүхэд ч биш болхоор шаал миа. Гадуур гарч хэдэн найзуудтайгаа цугларалт хийж, паарк орж Шорлог идлээ.Жуковын музейн тэнд байдаг нэг шорлог хийдэг газрын хийсэн 3 мах + 2 өөхтэй шорлогыг 2000-р авч идэв. Гэхдээ дажгүй хийдийн байна лээ. Яг шүүсийг нь барьж энэ тэр шарсан байгаам чинь. Бусад 1000-н шорлогууд бол хулх...
цэцэг авав
Бичсэн 13:56, 2007-06-03 хундага
гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын.
цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав.
бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ.
болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоо...
Охид
Бичсэн 11:24, 2007-05-31 tungaamaa
Ойрд юм хум бичсэнгүй. Охидын тухай хэдэн үг бичдэг юм билүү. 60,000 эмэгтэй илүү энэ тэр гэж нуршихгүйэ. Зүгээр л өнөөгийн охидын гадна өнгө төрх тэдний зан төлөвийн тухайд хэдэн үг хэлье. Хаанаас ч билээ дээ. Нэг хүний ээж нь бидний үеийн охид царайлаг биш байсан ч их дэг журамтай, хүнийг хүндэлдэг байсан юм, одооны охид царайлаг сайхан болсон ч хүнийг хүндлэхээ болиод янзан бүрийн ааш авир их гаргадаг болсон гэж хэлсэн тухай уншиж байсан. Өчигдөр такси бариад явж байтал жолооч гуай одооны охидууд их сайхан болсон тухай мөн ярьж байсан 3 жил гадаадад байсан тэр залуу замын хажуугаар надад зо...
初体験 gsn
Бичсэн 14:39, 2007-05-30 хундага
今日から挑戦して見ようっと、ブログを日本語で書くことに。モンゴル語の表現力が足りないせいか、たまに日本語で表現して見たくなる、上手くもないくせに。。。笑っちゃう。
凸凹道を口笛吹きながら走っちゃう暢気なキリンのようになれてらいいのになぁ。不安ばかりが積もって、その場から動けなくなってしまう私、何だか情けなく思えてくる。あ~あ、この写真の撮り方も下手。
でも、やってみたい。
日本語ブログ(言い方間違ってるかな?)を初体験!
...
{ Ємнєх хуудас
} { Дараагийн хуудас
}
|
|