Ганцаардсан хүн нэтэд илүү саатдаг уу

Бичсэн 07:44, 2008-07-02

Найзууд байна уу байна, ээж аав эгч дүүс байна уу байна, ер нь хараад байхад тойроод зөндөө л хүмүүс байгаа мөртлөө ганцаардаад байдаг. Хэн ч чамайг тоохгүй байх шиг, хэнд ч чи хамаагүй мэт, чамайг яаж ч байсан  хорвоо ертөнц эргэдэгээрээ эргээд, хүмүүс амьдардагаараа амьдраад гээд л. Байх суух газраа олж ядаад л гацаардаад шууд гараад л архи ууж согтмоор санагдаал хэхэ...
Өмнөх бичлэг дээр Эгэл сэтгэлтэй нэгэн блогчин найз маань (Egel_setgel гишүүн) ганцаардсан хүн нэтэд илүү цаг зардаг боловуу гэж коммент үлдээсэн байхыг хараад бодов. Нэтэд цаг зардаг хүмүүс нээрээ л ганцаардаад, ганцаардлаасаа гарах гарц хайгаад нэтэд олон цагаар суудаг юм болов уу гэж. Мэдээж ажлийн шаардлагаар компьютерийн өмнө олон цагаар суух шаардлагатай олон хүмүүс бий л дээ. Гэхдээ тэднээс гадна  ганцаардсандаа нэтэд олон цаг зардаг хүн олон байгаа байх шүү. Би ч ялгаагүй, ганцаардаад л..... найзууд байгаа ч гэсэн арай л өөр юм хүсээд байх шиг санагдаад нэтэд суух үе зөндөө байсан. Тэхээр нэг талаасаа бодит амьдралд ганцаардлын асуудлаа шийдэж чаддагүй хүмүүс нэтийг хоргодох газраа болгосон ч юм шиг. Нэтээр дамжуулаад хүнтэй харилцахад биед амар, зардал бага хэхэ, тэгээд хамгийн гол нь өөртэй чинь адил ганцаардсан нэгэнтэй таараад төөрсөөр төрөлдөө болоод хоёр биенээ баясгаад аштай даа. Санал нэг үү нөхөдөө? Та яагаад нэтэд суудаг вэ?

магадгүй л юм

Бичсэн муур (зочин) 11:31, 2008-09-23

Ер нь бол гадаадад амьдарч байгаа хүмүүст ихэнхдээ тохиолддог юм шигээ.. Гэхдээ нэт хэдийгээр хань болоод байгаа боловч хүмүүсийн харилцааг арай л гүйцэж чадахгүй. Гараад алх л даа. Байгалийн сайханд зугаал, магадгүй тэндээс чи байхгүй хүсээд байгаагаа олох ч юм бил үү winking

Бичсэн xacap 01:23, 2008-07-05

ter ch tiimshuu.
er ni hun gantsaardahaaraa ih zuil boddog yum bilee. gehdee heterhii ih bodoh demii. yamar ch bsan gantsaardahgui bna gedeg az jargal shuu! naizuudiinhaa, hairtai humuusiinhee dund baij zovlon jargalaa hamt tuulah gedeg ih saihan.

Бичсэн Egel_setgel 08:45, 2008-07-02

Ганцаардсан хүн нэтэд илүү их цаг зардаг байхаа. yho;winking

Гэвч би ганцаардахгүй хайртай хүмүүстэйгээ хамт байх ингэж , хайртай хүнийхээ зүрхэнд ойр байх ингэж нэтэд амьдарч бнаа .

Миний хайртай хүмүүүс бүгд нэтэд байна. Нэтргүйгээр амьдрал төсөөөлөгдкүү бна yho;winking


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax