Интернэт бодит амьдрал хоёр ялгагдахаа болих цагт
Бичсэн 21:34, 2008-06-30
Миний хувьд сэрүүн бөгөөд ямарваа ажилгүй байх хугацааныхаа дор хаяж 60%-г компьютерийн өмнө өнгөрүүлдэг гэж болно. Мэссэнжэр элдэв холбогдох "хэрэгсэлүүд" мэдээж асаалттай залгаатай онлайн. Ийм маягаар амьдарсаар багагүй хуацааг өнгөрөөжээ. Ер нь ийм ижил амьдралын хэмнэл хэв маятай олон хүн байгаа нь тодорхой. Hi5 мэтийн social networking хуудаснууд, яахуу болон msn мэссэнжэр эсэн бусын чат форум гээд бусадтай холбогдох элдэв хэрэсгэл интернэтийн технологоо дагаад хөгжсөн энэ үед бидний бодит амьдралаас гадна ИНТЕРНЭТ гэдэг параллель ертөнц үүссэн. Энгийн жишээ авъя, таны yahoo messenger найзуудын лист бол нэг төрлийн хамт олон. Листэд өдөр болгон шахуу байжийдаг харьцдаг хэд хэдэн хүмүүс байх жишээтэй. Цаашлаад ордог форумын, блог дээр нь коммент бичдэг коммент бичүүлдэг гээд интернэтээр дамжуулж танилцсан нүүр царай дуу хоолойг ч нь сонсоогүй олон "найзууд". Цаг хугацаа өнгөрөх тусам энэ орчиндоо дасал болсоор нэг мэдсэн ганц өдөр нэтээр шагайхгүй бол нэг юм үгүйлэгдээд байх шиг, өчнөөн чухал юмнаас хоцорсон юм шиг санагдаад давчдаад байдаг болсон байх жишээтэй. Би өөрөө ийм төрлийн хүмсүүдийн нэг нь учраас сайн ойлгоод байгаа ухаантай.
Тэгээд бодов, ийм маягаар виртуал ертөнцаас хэт хамааралтай болох нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Наад зах нь бусадтай харилцах харилцаа, мэдлэг боловсрол, нийгмийн идэвхи цаашлаад эрүүл мэнд, бичгийн соёл, зөвхөн мээссэнжэрт хэрэглэгддэг элдэв сонин хэллэгүүд, нүдний хараа, нурууны өвдөлт, chat ID, blog ID, найз нөхөдийн хүрээлэл, цагийн хуваарь, салхинд гарах гэтэл "чухал хүн" мэссэнжэр ороод ирсэн учир чадсангүй гэх гээд ер нь бидний амьдральд том жижиг гэлтгүй нөлөөлж чадаж байгаа юм. Энэ зөв үү буруу юу? Бид ингэж олон цагийг комьпютерийн дэлгэц шагайж өнгөрүүлсэнээр хожоод байнаа алдаад байна уу?Хамгийн гол нь бодит амьдралаас хэт тасраад нийгмийн идвэхигүй (интернэт идэвхи өндөр байж болох ч), унхиагүй нэгэн болж хувираад байна уу эсвэл эсрэгээрээ юу? Юу гэж боджийно?
Миний бодлоор интернэтэд цаг өнгөрүүлсэнээр нүдний хараа муудаж нуруу өвдөх ерөнхийдөө эрүүл мэндээс бусдаар бол буруу үр дагавар тун бага юм шигээ. Найз нөхөдийн хүрээгээ тэлэх, шинэ мэдээл мэдээлэлд хүрэх, зугаацах гээд интернэтийн ид шидийг үнэлж барахгүй. Интернэтээр дамжуулж нийгмийн идэвхи багасна гэдэгтэй ч санал нийлэхгүй байна. Харин ч нийгмийн идвэхээ идвэхижүүлж болно. Интернэтээр харилцахад "Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар үддэг" гэдэг хэлц үгний утга үнэндээ алдагдаж байгаа гэхэд болно (хүнийг хувцасаар нь дүгнэх өрөөсгөл шүү дээ). Тухайлбаол мэссэнжэрээр харилцахад хүний дотоод сэтгэлгээ юманд хандах хандлагыг илүү амархан таних боломжтой болдог. Тэхээр интернэт бодит амьдралыг хэт ялгаатай гэж бодохоос илүүтэй интернэтийг бодит амьдралд хандах нэг арга зам гэж бодвол зохих юм шиг.

{ сэтгэгдэл бичих }