Солонгост сурахад заавал солонгос хэлтэй байх албагүй

Бичсэн 12:48, 2008-06-29

Миний дуулсанаар бол хүмүүс эхлээд заавал хэлний бэлтгэл гэдэг юманд дор хаяж 1 жил суусны дараа сургуульд ордог гэнэ. Мэдээж Солонгост ирж байгаа юм чинь хэлийг нь сурах нь чухал байлгүй яахав. Гэхдээ Солонгост англи хэлийг хүүхэд болгон нь сурдаг, англи хэл дээрхи боловсролыг дэмжих бодлого сүүлийн үел их барих болсон учраас дан англи хэл дээр хичээл заах үзэгдэл түгээмэл болсон гэж ойлгож болно, Тиймээс таны англи хэл боломжийн гэж үзэж байгаа бол англи хэл дээр заадаг сургуулиудад apply хийгээд үзвэл ямар вэ гэж зөвлөх байна. Жишээ авъя, манай сургуулийг Handong Global University гэдэг. Солонгост гадаад оюутныхаа тоогоор 1 номер. Англи хэл дээр Мэдээллйн Технологи, Америк болон олон улсын хууль, Глобаль Менежмент, Англи хэл гэсэн 4 мэргэжлээр 100% англи хэл дээр нь хичээл ордог. Мэдээж Солонгос хэл дээр өөр олон төрлийн мэргэжлүүд бий л дээ. За тэгээд орохоор боллоо гэхэд төлбөр мөнгө яах вэ, ямар шалгуураар орох вэ гэх мэт асуудлууд гарч ирнэ.

Төлбөр болон тэтгэлэг

Америкийн сургуулиудыг бодвол Солонгосын сругуулийн төлбөр харьцангуй хямд. Гэхдээ Монголын сургуулиудаас мэдээж өндөр. Манай сургуулийн хувьд нэг семестрийн төлбөр $4500 дээрээс нь байр хоол нэмэгдээд нэг семестрийн $5000 болдог. Төлөөд сурч болох ч семестер болгон 5000 доллар төлнө гэдэг хэцүү. Тиймээс манай сургуулийн "Хөгжиж буй орнуудаас  ирсэн оюутнуудыг дэмжих" тэтгэлэгт apply хийгээд үзэх хэрэгтэй. Хэрвээ хэлний төвшин хангалттай бол бүтэн тэтгэлэг авах боломжтой. Хэцүү биш шүү, бичиг баримтаа бүрэн зөв бүрдүүлээд өргөдлөө өгөөд үзэх хэрэгтэй. Нэг чухал зүлйиг нэмж хэлэхэд миний сурч буй сургууль нь Христийн сургууль. Гэхдээ би өөрөө Христийн шашинтай биш бөгөөд сурч боловсроход Христийн сургууль гэдэг нь саад болохгүй гэж хэлэх байна.


Шалгуур

Бусад сургуулиуд шиг Солонгос хэлний мэдлэг өндөр төвшинд байхыг шаардахгүй. Харин англи хэлийг зохих төвшинд эзэмшсэн байхгүй бол хичээлээ ойлгохгүй болоход хүрнэ. Ерөнхий хэлний төвшний шаардлага нь яг тэд гэж заасан оноо байхгүй болохоор TOEFL оноо 600 байх хэргэгтэй гэх мэтээр санаа зовох шаардлага байхгүй.
Дээрхи бүх мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс аваарай.

Зөвхөн манай сургуулийн жишээ энэ. Ер нь англи хэл дээр заадаг солонгос хэлний бэлтгэл шалгалтгүй орох боломжтой хэд хэдэн сургууль байдаг.

Information Communications University - www.icu.ac.kr
KAIST - www.kaist.edu
POSTECH www.postech.edu

Орж үзээд English дээрхи Admissions, Academic Programs, Tuition Fees and Scholarships гэх мэт хэсэгүүдийг нь сонирхоод үзээрэй.



iluu delgerengui medeelel avmaar bn aa

Бичсэн GG (зочин) 17:59, 2012-03-15

sain bn u? bi gadaadad ortog bagataigaar mon ajillah bolomjtoigoor suraltsahiig mash ih husej bn suraltshiin tuld yag ymar alham yaj hiih ystoi ged nariin medeelel ogooch Please. oortei chin yahoo messengereer holbogdoj bolhu tusalban unheer bayarlana.

Бичсэн Зочин 10:54, 2010-05-26

sdfsf

Bayrlalaa

Бичсэн bj (зочин) 23:46, 2010-03-29

bayrlalaa. Vvniig bichsen ta suraltsaj bgaa bol ilvv medeelel ogohiin tuld nadtai holbogdoj boloh uu?bi yag ene chigleliin surguuli haij bgaa yum. USA yavahaar IBT-d beldej bsan bolohoor english sain.Gagtshvv Korea yavah l shaardlagiin ulmaas sonirhood bgaa yum. 100%-n tetgeleg yaj avah vee?

Бичсэн xvv 22:25, 2008-06-30

хаха Конглиш чинь харин тасархай нэр байна даа rolling on the floor

Бичсэн erdek 20:44, 2008-06-30

Тэр ч үнэний хувьтай. Манай зарим солонгос багш нар ч гэсэн хэлний бэрхшээлтэй байх нь бий. Konglish гээд хэллэг хүртэл байна. laughing

Бичсэн life (зочин) 12:37, 2008-06-30

солонгосийн сургуулиудад англи хэл заадаг л байх. гэвч солонгосчуудийн англиар яриж байгааг нь ойлгоход тун бэрхтэй. хэллэг нь маш бохир. багш нарийн тухайд сайн мэдэхгүй боловч эмч нарийнх нь тухайд маш сайн мэдэж байна. энэ улсад эмч хүн бол маш ондор боловсролтой, нийгэмд ондор байр суурьтай, олж байгаа орлогоороо ч бас эхний эгнээнд бичигддэг хүмүүс. ихэнхи нь англиар сайн ярьдаг боловч яг юу гэж байгааг ни ойлгоход хэцүү байдаг. ер ни л азиуд чинь хэллэг муутай хүмүүс. бүр ялангуяа солонгосчууд оорсоддоо тохируулаад шинэ англи хэл зохиочихсон юм шиг л тийм хэцүүгээр ярьцгаадаг юм бн лээ шүү.

Бичсэн xvv 00:31, 2008-06-30

Яамартай ч хэрэгтэй хүндээ хэрэгтэй сайхан мэдээлэл байна. keep it up big grin

Бичсэн Egel_setgel 23:46, 2008-06-29

Окэй~. хүмүүсийг буруу ойлгочих вий ингээл ихэд санаа зовж сэтгэгдэл үлдээв шд  happy  
 

Бичсэн erdek 19:24, 2008-06-29

Би бүх багш нарыг тийм гээгүй шүү дээ найзаа, бусад сургуулиуд ямар байдагийг мэднэ. Солонгосчууд сурах гэж өчнөөн хичээгээд хичнээн их мөнгө үрээд ч англи хэл сайн мэдэхгүй байгааг ч бас гадарлаад байгаа. Яг дээр чиний хэлсэн шиг цөөн хэдэн тооны сургуулийг л хэлсэн тэрнээс ерөнхийдөө энд сурахад зөвхөн англи хэлээр явахгүй гэдгийг бас мэдээд байгаа гэж мунхаглан бодож байна. big grin

Бичсэн Egel_setgel 16:47, 2008-06-29

Hey gehde yag heden tooni l surguuli bhda. teruunees solongost ter chigeere english heltei bhd surj bolkuushd. Er ni ihenh bagsh nar english medku ee. sanal niilku bna. sain unshaad ch sanal niilku bnoo. Teher iimel bh shivdee yho;winking

Бичсэн Зочин 16:40, 2008-06-29

hey buh bagsh nar tiim bishiishd. teed bi bas uuriihuu turshilga deer bichij bnaaa. sain unshaad ch sanal niilkuuun bna. yho;winking

Бичсэн erdek 16:25, 2008-06-29

Би энэ сургуульд сурдаг, ирээд 2 жил болж байна. Орчин нөхцөлийг нь мэдэж байгаа учраас ингэж бичиж байгаа юм. Тэрнээс өнгөц бодлоор буруу ташаа бусдаас сонссон мэдээлэл дээо тулгуурласан бол өөр хэрэг. Манай сургуулийн хувьд гадаад багш нар олонтой, Солонгос багш нар Америкийн сургуулиудыг төгссөн англи хэл дээр хичээл заах чадвартай хүмүүс байдгаараа онцлог. Хүүхдүүд багаасаа англи хэл сурж байгаа нь Солонгост байдаг хандлага л болохоос энэ сургуулийн сайн муу байхтай огт хамаагүй шүү дээ. Сайн анхааралтай унш.

Sanal niilku bna

Бичсэн Зочин 16:10, 2008-06-29

Солонгос хэл мэдкүгээр солонгост сурна гэдэгтэй санал нийлку бна. Хичнээн хуухдуудээ багаас н англи хэл сургаж бгаа ч гсн ихэнх Их сургуулийн багш нар ни англи хэл мэддэггүй . Тэд нар дээр уөийн хумуус шд. Тэхээр сурсан болку хайран мөнгө.


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax