Хүн хүнээрээ бай

Бичсэн 19:49, 2008-06-07 Бодол

Гунхаж алхсан нь намайг тоохгүй гутлаа чирсэнийг нь би тоохгүй гээд өөдгүй мөртлөө үнэн үг байдаг. Хүн хэзээ ч төгс төгөлдөр байдаггүй болохоор зураг шиг сайхан мөртлөө толгой хоосон, ухаантай мэдлэгтэй мөртлөө харахаар нэг л биш зүс царатай байх. Царайны сайханаар цай сүлэхгүй энэ тэр гэж донгоддог гарууд яс юман дээрээ царай зүс бие галбир харж л байгааг хэн ч мэднэ. Эр хүн байгалийн инстинктээрээ гоолиг сайхан биетэй (хүмүүс хүүхэд тээх төрүүлэх чадьвар илүү) хүнд татагддаг гэдэг нь батлагдсан гэсэн. Гэтэл хүний амьдрал зөвхөн үр төлөө үлдээх тухай биш хойно сайхан гоолиг эхнэр автал гэтэл толгой хоосон гоолиг эхнэр нь хэлсэн ярьсаныг нь ойлгохгүй хөндлөн яриад домбоотоод байвал ямар харамсалтай. Гоё сайхан нь дүүрч гээд үзэмж муутай эхнэр авчихаар өглөө сэрэх тоолондоо хажуудаа байгаагаа харж харамсах бас гачлантай. Мэдээж хүн бүр энэ 2 категорийн аль нэгэнд нь заавал хамрагдах албагүй ээ. Сайхан төрсөн ухаантай боловсролтой охидууд зөндөө байх ч мань мэтийг нь тоохгүй юм даа. Шударга бус ертөнц биш үү, ингээд тарсөн нь миний буруу биш, эцэг эхээ буруутгалтай биш.

Гэхлээ асуудлын  гол нь энд байгаан бишээ. Нэгэнтээ төгс хүн байхгүйг ойлгож мэдсэн бол өөрийнхөө хир чадлаар сурч боловсроод өөртөө анхаарал тавиад явахад хангалттай. Худлаа чадахгүй пээдийх гэж...Хүн байгаагаараа л байх нь зүгээр. 


Бичсэн gereltuya 12:20, 2009-02-16

Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг хүмүүс худлаа байдаг нь үнэн. Харангуутаа дурлаад ухаан алдаад уначихаар биш хэрнээ үйл хөдлөл үг хэлээрээ хүнийг өөртөө татдаг нүдэнд дулаахан бүсгүйчүүд эрчүүд олон л байдаг.

Бичсэн Badman 17:49, 2009-02-15

Төгс биш юм аа гэхэд хүн чанартай эхнэртэй болох юм сан тээ. broken heart

Бичсэн xvv 00:48, 2008-06-30

тийшд big grin Тэгж явтал нэг л өдөр яг таарсан нэг гүнжтэйгээ учирдаг юм шиг байгаа юмаа winking

Бичсэн Egel_setgel 16:43, 2008-06-29

Uuriinhuuruu bgaad uurtuu tohiruulad ehner avch bolhiin bna hee hee


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax