Тэмүүлэх сэтгэл...
Бичсэн 09:17, 2008-03-27
Эр хүн сайхан бүсгүйд сэтгэл татагдах нь байгалийн жам. Гэхдээ хааяа энэ жамыг үзэн ядмаар санагдахын. Ямарваа хүн жам ёсоороо сэтгэл зүрхээрээ эсвэл зүгээр байгалийн инстинктээрээ ямарваад тэмүүлдэг. Тэр нь юу ч байж болох, эд материал, эрдэм мэдлэг...гэхдээ энэ дундаас хүн хүндээ тэмүүлнэ гэдэг онцлог бөгөөд илүү хүчтэй. Энэ ч утгаараа тэр хүндээ өөрийн байгааг мэдрүүлэх, сайхан сэтгэгдэл төрүүлэх хамт байх эрмэлзлэлээр аяндаа цэнэглэгддэг. Хэрвээ энэ зорилго биелвэл сайхан мэдрэмж хамаг бие махбодь болоод сэтгэл зүрхээр нь тархан амьдрал өнгөтэй утга учиртай мэт санагдаж цаашид амьдрах хийж бүтээх хүсэл зоригоор тэжээгддэг. Энэ бол хэн ч мэдэх урсгал. Харин зорьсон санасан хүссэндээ хүрч чадахгүй бол яах вэ? Тэр дундаа тэр зорьсон тэмүүлсэн нь нэгэн нь, хамаг зүрх сэтгэлийг эзэмдсэн тэр л нэгэн байгаад түүндээ хүрч чадахгүй мэт санагдах үед...зүрх базалж, сэтгэл үймрэн эргэн тойронд байгаа бүхэн утгагүй хэрэггүй өнгөгүй. Хэн нэгэнд тэмүүлэх сэтгэл гэдэг жаргал мэт боловч тэмүүлсэндээ хүрч үл чадваас хамгийн шаналгаат зовлон байж бас чаддаг.
{ сэтгэгдэл бичих }