Яах хэрэгтэй вэ?

Бичсэн 09:16, 2008-03-27

Бусдыг эргэн тойрондоо байгаа амжилттай яваа, ухаантай, толгойтой, дүн нь сайн гарч байгаа, мөнгөтэй, машинтай, танилын хүрээ томтой гэх мэт хүмүүстэй харьцуулахаар улам л их ажиллаж улам их зүтгэмээр санагдана. Гэтэл заримдаа яаж ч хичээгээд тэр хүмүүсийн хэмжээнд хүрч чадахгүй мэт санагдаж сэтгэл гутрах үе гарах юм. Миний насан дээр яваа мөртлөө маш их зүйлийг амжуулж чадсан, сурч мэдсэн, бүтээсэн залуусыг хараад нэгэнт гүйцэхээсээ өнгөрч дээ гэж бодохоор гол харламаар юм шиг. Гэтэл яг үнэндээ амьдрал гэдэг чинь дандаа ингэж тэмцэлээр хахаж байх учиртай юу гэвэл бас үгүй юм шигээ.  Яах хэрэгтэй вэ? Одоо байгаадаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Яаж одоо байгаадаа сэтгэл хангалуун байж сурах вэ? Эсвэл одоо байгаахандаа сэтгэл ханачихаар цаашид хийж бүтээх хүсэл тэмүүллээ хойш нь татмааргүй юм шиг. 

Харин хэрхэн байгаадаа сэтгэл хангалуун байхын хувьд өөрийгөө жишээ нь над шиг эсвэл чам шиг сургуульд сурах боломжгүй яваа нэгэн, маргаашийн хоолоо аж олохоо мэдэхгүй яваа нэгэнтэй харьцуулах замаар өөрөө өөрийгөө чамлахаа больж болох юм шиг. Гэхдээ дандаа ингэж харьцуулаад байх нь бас хаашаа...Ерөөсөө явж явж яст мэлхий болоод төрөх минь яав даа?Бодож санах юмгүй амар зүгээр...


Бичсэн Зочин 05:23, 2008-03-29

amidrald ontsgui sanagdah ue baih, haya ch gsn, ene n amidraliig ulam amttai bolgoj bui met.
her ix zuiliig xiij amjuulsan, bolon tsugluulsan mungu hurunguuruu xunii amidral, hun bolj tursun maan hemjigdexgui ee, harin gagtshuu hun chanar bolood dotood setgel, handlaga chuhal. zuw yawbal zuulun zuulun zambuulin. hun bur uur uuriin zorilgo, xusel ermelzleltei uchir hen negniig turuuleh guitsex shaardlagagui met... uuriin amdralaaraa, xusel ermelzlelere amidrah... medeej zorilgotoigoo hamt


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax