Та өөрөө өөрийгөө мэдэх үү?

Бичсэн 02:55, 2007-12-26 Бодол

    Бид ер нь өөрөө өөрсдийгөө мэдэх бил үү? Яг ямар сул болоод давуу талуудтай, ямар нөхцөлд яаж ханддаг хариу үйлдэл үзүүлдэг, бусадтай яаж харьцдаг. Миний найз нөхөдүүд намайг тойрон хүрээлэгчид гэж ямар хүмүүс вэ? Мэдээж огт мэдэхгүй гэхгүй ч бодож үзээгүй анзаараагүй зүйл байж болох л юм. Ингэж бодоод ер нь өөрийгөө судалж үзье гэж бодлоо. Анх удаа ч ингэж бодож байгаан биш л дээ. Тэгтэл Шон Ковей -ийн "Нөлөө бүхий залуу хүний 7 дадал" гээд номонд байдаг Great Discovery гэдэг хэсэг санаанд буув. Тэгээд энд хуваалцахаар шийдлээ. Цаас харандаа аваад доорхи асуултуудад хариулах гээд үзээрэй. Тав арванн минутанд хийчих юм биш, гэхдээ яарах юун. Харин битий хаячихаарай даа, ажил хийвэл дуустал гэдэг дээ.

1. Таны амьдралд хамгийн эерэг сайхан өөрчлөлтийг авчирсан хүн? (эцэг эх, найз, багш г.м)

2. Одоогоос 20 жилийн дараа гээд төсөөлий, ямар хүмүүс таныг тойрон хүрээлж байх бол?та өөрөө юу хийж байх бол?

3. Та хоёр өндөр хавцалын хооронд татсан хэврэг хуучин гүүрээр гарах болжээ? Шалтгаан нь юу байж болох вэ? Юуны төлөө та ийм осолтой алхам хийхээс буцахгүй байх бол? Мөнгө, алдар нэр, гэр бүл...

4. Дэлхийн бүх эрдэм мэдлэгийг агуулсан номын санд 1 өдөр суух эрх авчээ?Юуны тухай унших вэ?

5. Хийх дуртай 10н зүйлээ бичнэ үү. Юу ч байж болно.

6. 5 жилийн дараа таны тухай нийтлэл сонинд гарахаар болж таныг мэдэх 3н хүнээс таны талаар ярилцлага авах болжээ?Ямар 3н хүнийг сонгох уу?

7. Таныг тодорхойлох ямар нэг юм. Дуу, амьтан, ургамал юу ч байж болно. Яагаад?

8. Хүн бүрд ядаж нэг авъяас байдаг даа эсвэл хэд хэд ч юмуу (би ямар ч авъяасгүй гэж бодож байгаа улсууд дахиад бод...). Таны хувьд?

    Хэрвээ дууссан бол бичсэн бүхнээ эргээд нэг харцгаййя. Юу бодогдож байна? Олон юм нэхэн санагдаж, ойлгогдож, нэг тийм ерөнхий зураг харагдаж чадах нь уу?
Энийг таньд цаашдын ажил амьдралаа төлөвлөхөд бага ч гэсэн хэрэг  болох л болов уу гэж бодсоны үүднээс тавьлаа.. Тэр тусмаа залуу хүмүүс...


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax