Хүн хүнээрээ бай

Бичсэн: 19:49, 2008-06-07 Бодол

Гунхаж алхсан нь намайг тоохгүй гутлаа чирсэнийг нь би тоохгүй гээд өөдгүй мөртлөө үнэн үг байдаг. Хүн хэзээ ч төгс төгөлдөр байдаггүй болохоор зураг шиг сайхан мөртлөө толгой хоосон, ухаантай мэдлэгтэй мөртлөө харахаар нэг л биш зүс царатай байх. Царайны сайханаар цай сүлэхгүй энэ тэр гэж донгоддог гарууд яс юман дээрээ царай зүс бие галбир харж л байгааг хэн ч мэднэ. Эр хүн байгалийн инстинктээрээ гоолиг сайхан биетэй (хүмүүс хүүхэд тээх төрүүлэх чадьвар илүү) хүнд татагддаг гэдэг нь батлагдсан гэсэн. Гэтэл хүний амьдрал зөвхөн үр төлөө үлдээх тухай биш хойно сайхан гоолиг эхнэр автал гэтэл ...


Та өөрөө өөрийгөө мэдэх үү?

Бичсэн: 02:55, 2007-12-26 Бодол

    Бид ер нь өөрөө өөрсдийгөө мэдэх бил үү? Яг ямар сул болоод давуу талуудтай, ямар нөхцөлд яаж ханддаг хариу үйлдэл үзүүлдэг, бусадтай яаж харьцдаг. Миний найз нөхөдүүд намайг тойрон хүрээлэгчид гэж ямар хүмүүс вэ? Мэдээж огт мэдэхгүй гэхгүй ч бодож үзээгүй анзаараагүй зүйл байж болох л юм. Ингэж бодоод ер нь өөрийгөө судалж үзье гэж бодлоо. Анх удаа ч ингэж бодож байгаан биш л дээ. Тэгтэл Шон Ковей -ийн "Нөлөө бүхий залуу хүний 7 дадал" гээд номонд байдаг Great Discovery гэдэг хэсэг санаанд буув. Тэгээд энд хуваалцахаар шийдлээ. Цаас харандаа аваад доорхи асуултуудад хариулах гээд үзээрэй....

Шилдэг вэбүүд!Ороод л үз...

Бичсэн: 18:53, 2007-12-22 Бодол

    Интернэт хэмээх аугаа ертөнц улам өргөжин тэлэхийн хирээр түүнд агуулагдах мэдээллийн цар хүрээ хүний санаанд багтамгүй том болжээ. Тиймээс энэ их мэдээллийн далайгаас өөртөө хэрэгтэйг нь олж шүүрдэнэ гэдэг аргагүй бэрх.  Энэ асуудалыг тань хөнгвчилөх зорилгоор хамгийн шилдэг, хэрэгцээтэй бас сонирхолтой вэб сайтуудын хаягийг төрөлжүүлэн тус бүрийн тайлбартайгаар таньд хүргэж байна.

Мэдлэг мэдээлэл, эх сурвалж

About.com – сард дунджаар 34 сая хүн зочилдог энэ вэб хуудас мэргэжлээ хэрхэн сонгохоос эхлээд, шинэ технологи, урлаг, боловсрол ер нь л бүх салбар...


Зорилгодоо хөтлөгдөхүй...

Бичсэн: 14:46, 2007-05-21 Бодол


    Амьдралд чирэгдэж биш чирж явах хэрэгтэй гээд үг байна. Нэгэнтээ хүний биеийг олоод төрсөн оюун ухаант бодгалийн хувьд "Би ер нь яах гэж энэ хорвоод төрөө вэ?" гэж өөрөөсөө асуухгүйн тулд амьдралын тогтсон зорилготой байж түүндээ тэмүүлж алхам тутамдаа бодитоор хэрэгжүүлэхийг эрмэлзэх явдал нь хүний амьдралыг учир утгатай, үнэ цэнэтэй болгох гол хүчин зүйлсийн нэг мөн.  Угаас хэний ч мэддэг мэдээжийн зүйлийг бичээд байх шиг байна у?...гэхдээ мэдэх нэг өөр хийх нэг өөр гэж.  Мэдээж хэн ч гэсэн ирээдүйд тэгнэ ингэнэ, тийм л болно доо гэх мэт бодсон төлөвлөсөн юмтай байж таарна. Гэхдээ яг...

Шашин шүтэх үү эс шүтэх үү?

Бичсэн: 20:56, 2007-04-18 Бодол


Ширээн дээр идээ будаа засч арц хүж уугиулжээ. Өрөөнд хонх дамрын чимээ хавсран тачигнаж 2 лам нүд аниастай алга хавсраастай хийморийн сан тавина. Нөгөө талд ламыг залсан гэр бүл бүрэн бүрэлдээхүүнээрэ эгнэн сууж учир нь үл ойлгогдох номыг тус болно хэмээн сэтгэлийн угт найдаж сүсэглэн залбирах... бидний мэдэх энгийн дүр зураг. Зарим нэг нь итгэх ёстой гэж албадан өөрийгөө итгүүлнэ, өөр нэгэн ажил төрөл амьдрал ахуйд хэрэг болно хэмээн итгэнэ, гэтэл нэг хэсэг нь юмыг яаж мэдэхэв илүүдэх биш гэх хандлагаар энэхүү дүр зурагыг хүлээн авна. 

Ер нь Монголчууд бид үнэхээр шашинтай юу үгүй юу? ...

Баабар

Бичсэн: 11:32, 2007-04-17 Бодол


Хэлэх гэснээ Баабар шиг үнэнхүү чадварлаг илэрхийлж бичиж чаддаг хүн монголд цөөхөн. Дандаа Баабарын зөв байх албагүй ч бичих хэв маяг, арга барилын хувьд үнэнхүү чадварлаг гэдэгтэй таны санал нийлэх байх. Энэ хүний хийсэн бүтээсэн монгол залуучуудын сэтгэлгээнд оруулсан хувь нэмэрийг үнэлж барашгүй. Хэрвээ хараахан уншиж амжаагүй бол доорхи номуудыг санал болгоё,

"Дори идэр дүүдүү хандах нь" - анх гарчигийг нь сонсоод хачин санагдаж байсан ч дотроо бол насанд хүрч амьдралд хөл тавиж буй залуу хүн оюуны чухал салбарууд болох түүх, эдийн засаг, урлаг уран зохиол, шашин философи цаашлаад ...

Шалгалтаа гэж...

Бичсэн: 13:12, 2007-04-16 Бодол

Аль бага ангид байхаас л шалгалт гэж шаналгаатай зууралдсаар өдийг хүрвээ...Социологийн шинжлэх ухаан боловсролын системийг яаж боловсронгуй болгох талаар судалдаг, тэнд шалгалтгүй өөрөө бие дааж сурах ямарваа албадлага дүнгийн хяналтгүй сурах арга замууд байсныг өөрийн сурч буй нөхцөлтэй харьцуулаад бодоод үзэхэд...Ер нь энэ шалгалт гэж марзан эдээс болж бараг бидний ирээдүй тодорхойлогдох гээд байхаар гажиг санагдав...Улаан гавал гэх мөртлөө шалгалтан дээрээ муу дүн авах тохиолдол байж болно...Ерөөсөө шалгалт гээч чинь хэр бэлдсэн, цаашлаад тэр өдрийн сэтгэл санаа их яривал цаг агаараас хүрт...