Шашин шүтэх үү эс шүтэх үү?

Бичсэн 20:56, 2007-04-18 Бодол


Ширээн дээр идээ будаа засч арц хүж уугиулжээ. Өрөөнд хонх дамрын чимээ хавсран тачигнаж 2 лам нүд аниастай алга хавсраастай хийморийн сан тавина. Нөгөө талд ламыг залсан гэр бүл бүрэн бүрэлдээхүүнээрэ эгнэн сууж учир нь үл ойлгогдох номыг тус болно хэмээн сэтгэлийн угт найдаж сүсэглэн залбирах... бидний мэдэх энгийн дүр зураг. Зарим нэг нь итгэх ёстой гэж албадан өөрийгөө итгүүлнэ, өөр нэгэн ажил төрөл амьдрал ахуйд хэрэг болно хэмээн итгэнэ, гэтэл нэг хэсэг нь юмыг яаж мэдэхэв илүүдэх биш гэх хандлагаар энэхүү дүр зурагыг хүлээн авна. 

Ер нь Монголчууд бид үнэхээр шашинтай юу үгүй юу? Мэдээж Буддын шашин байнаа, гэтэл энэ шашин маань үнэн чанартаа яг юуг сургаж номлож,  амьдрал ахуйдаа юуг авч хэрэгжүүлэх ямар ёс суртахуунтай байхыг сургадаг болохыг бид мэддэг билүү?
Осолгүй цагаан сараар жилийн заслаа хийлгэнэ гэж аль нэг хийдэд очиж мөнгө төлөн хэдэн ном уншуулах төдийхнөөр...тэр нь үнэхээр хэрэг болдог үгүйг үл мэднэ.

Гэхдээ асуудлын гол нь лам залж ном уншуулахдаа биш шигээ, угаасаа шишин гээч энэ ойлголт хүний амьдралд ямар үүрэг рольтой, шашин шүтнэ гэдэг нь биднийг ямар байхыг шаардаад байна гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу?

Минийхээр шашин мораль 2 салашгүй холбоотой, мораль буюу ёс суртахуунд, хүний биеэ зөв авч явах,  зөв бодож сэтгэх, элдэв муу муухай бүхнээс хол хөндий үндсэндээ сайн сайхан амьдралд хүрэхэд шашний нөлөө чухал болтой.
Юу гэх гээд байна гэхээр, учир нь үл ойлгогдох ном сонсохдоо биш тухайн шашнаа ойлгож гол нь бие хүн өөрөө амьдралдаа яаж тусгах, сайн сайханыг яаж өөриймшүүлж авах л чухал юм шигээ...Тэрнээс мянган лам заллаа гээд, яахав сэтгэлд буян хийсэн мэт сайхан л санагдах биз, гэлээ гээд бидний амьдрал үлгэрийн мэт сайхан болно гэж бодохгүй л байна. Биднээс өөрсдөөс их зүйл шалтгаална...

Төгсгөл болгоод,
"Хэдий бурхан гэж байлаа ч эцсийн мөчид хүн өөрөө өөртөө л туслана гэдэгт бат итгэ."
                                                                                                        Ж.П.Сартре

Энэ олон шашинг....

Бичсэн Анхбаяр (зочин) 16:02, 2011-06-17

Баттөр хэцүү л юм байна даа шашин шүтэх нь хүний л эрх гэвч эхнэр нь... хамгийн гол нь гэр бүл л чухал байх. Энэ олон шашин Монголд хэрэггүй мэт санагддаг Монголд нийт 40 гаруй шашны урсгал байна. нэг гэр бүлийн 5 хүн тус бүрийн шашинтай болчих гээд л... тэр хэмжээгээрээ маргаан үүсээд л ...

Энэ олон шашинг....

Бичсэн Баттөр (зочин) 15:55, 2011-06-17

Би эхнэртэйгээ 2 жил амьдарч байна. би түүндээ үнэхээр их хайртай. Гэвч миний амьдрал шашингаас болж яах учраа мэдэхээ больчихлоо. Манай хүн анх би христ шүтдэг гэж хэлэхэд шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний эрх л гэж бодож байлаа. одоог хүртэл тэр маань сүмдээ явдаг. харин би бол шашин нээх шүтдэггүй. эхнэр маань намайг сүмдээ цуг явахыг хүсдэг. нэгэн өдөр бид 2 зугаалганд явсан юм тэгэхэд нэг ах цуг явсан тэр ах ба христ шүтдэг. Тэгээд цуг явж байхдаа христ шүтэх хэрэгтэй шүтлэг бишрэлгүй явж болохгүй энээ тэрээ гээд баахан ярьсан энэ нь надад таалагдаагүй энэ тухайгаач би эхнэртэй хэлсэн харин үүнээс болж бид 2 маргалдаж одоог хүртэл маргалдсаар л байна. тайвширч олон зүйлийн гэр бүлийн талаар ярих гэтэл нөгөө л шашин бодогдож яриан дунд орно. энэ байдал нь бид хоёрыг холдуулж байгаад үнэхээр харамсаж байна. түүндээ шашин ямар хамаатай юм бэ 2лаа энгийн гэр бүл шиг сайхан амьдаръя гэж хэлэхэд үгүй хамаатай гэсээр л зүрүүдлэх юм. би сайхан амьдархыг л хүсэж байна. гэр бүлийн 2 өөр шашин шүтэж болно гэр бүл л хамгийн чухал гэж би боддог. би эхнэрээ хүлээн зөвшөөрч цуг явж чадахгүй бас энэ байдлаарай удаан явмааргүй байна.

шашин

Бичсэн bajka 15:44, 2011-06-17

шашин шашин шашин

Бичсэн erdek 19:05, 2008-06-08

220.149.109.96-н дээр хэосэнтэй тодорхой хэмжээгээр санал нэг байнаа. Манайхан шүтэж байгаа шашныхаа тухай ямарваа мэдээлэлгүй сохороор бишрээд байдаг юм шиг санагдаад байдаг.

Бичсэн erdek 19:03, 2008-06-08

220.149.109.96 - г би таних уу? хэхэ....Сартре-н хэлсэн дээрхи үг надад бас их гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Аюурзанын "Цэцэн Мэргэний Нэвтэрхий толь"-ын арын хуудсан дээр байдаг даа. Гэхдээ наад үгийг чинь дахин нэг эргэцүүлээд бодож үзмээр санагддаг. Энэ бодлоо блогоор бичнээ.

Бичсэн Зочин 21:06, 2008-06-07

"Хэдий бурхан гэж байлаа ч эцсийн мөчид хүн өөрөө өөртөө л туслана гэдэгт бат итгэ."
Ж.П.Сартре

Nom

Бичсэн Зочин 21:03, 2008-06-07

manaihan er nom unshdaggui l bhgui yu...tegeed l yu ch medku bgaan...tegsen murtluu medku yumniihaa tuhai yarih...uursdiiguu tiim iim shashintai geed yaj yarij chaddim boloo l gej Surprised medeej alich shashind avah sain yum bgaa..tehdee huniig shahsnaar ni yalgah muuhai daa confused

Сэтгэгдэл

Бичсэн erdek 13:49, 2007-05-12

Яахав асуухад сонин ш д. Хүний юманд хандах хандлага үнэлэмж олон юмыг шүтэж байгаа шашнаар нь дамжуулаад ойлгож болно байхаа. Би ч гэсэн atheist гэхдээ моралийн хувьд Христийн шашныг үнэлдэг. Юу гэж номлохдоо биш гол нь хүнд итгэл өгч, дотороос нь түлхэх мотивац болж өгдөг юм шиг...

Сэтгэгдэл

Бичсэн Зочин 02:09, 2007-05-12

ккк уншаад бсн чини erdek..lazulum...erdek...lazulum... gee..l yvchhii kkk.. chat boloo l yvchlaa shoo...hachiniii yooosn..

bi bol atteist..nomiig ni oilgohoor unshdag bol shutdeggui yumaa gehed sniig ni avah ni yumshig..arhi tamhi naas hol bj eter gee..l kkk
harin christos eteriig chini gaigui oilgood zugeer yumuu gej bodoj bsn udaatai...

huniii erh shuude... shashin shutnuu ugui yu gedgiiig asuuh shaardlagagui gej bodjeen

tatah

Сэтгэгдэл

Бичсэн xvv 13:43, 2007-05-02

Хүний сэтгэл, итгэл бишрэл гэдэг агуу хүчтэй зүйл л дээ. Ихэнх хүмүүс материаллаг, парагматик сэтгэх нь ашигтай гэдэг... Гэхдээ сүүлийн үед материаллаг сэтгэж, огт идеалист байх ёсгүй эмч нар хүртэл заримдаа ном уншуул гэж зөвлөх нь байдаг. Үнэн хэрэгтээ тэр эмч өөрөө шүтдэг болохоор тэр айлыг мэдэхгүй хэлээр, утгагүй сургаалийг сохроор шүт гэсэн гэжүү? Монголоор тэр сургаалийг уншдаг байсан бол хэдэн хүн итгэж, хэдэн хүн залбирах байсан бол? Миний бодлоор одоогийнхоосоо цөөн байхаа.
Юм болгонд 2 тал байдаг гэдэг л дээ...

За тэгээд яагаад тэр эмч тэгж зөвлөсөн бэ гэхээр тэр номыг уншуулаад дотроо ум ма ни бад ми хум гэж нэг удаа уншихад л тухайн хүний дотор бодож, стрестэж байсан үйлдэл түр ч болтугай саатдаг байна. Нойр хүрэхгүй бол тоолдогтой төстэй юмуу даа. Стрестэх, муу юм бодох, шаналах тусам хүнээс хар муу энерги ялгардаг гэдэг. Хэдийгээр судлагдаж батлагдаагүй ч бас оргүй хоосон ч зүйл биш юм шиг байгаа юм. Тэгээд нэг удаа мэдкүй хэлээр хэдэн тарни уншаад, хэн нэгэн бурхан маш хүчтэй юманд тэрийгээ даатгачихаар тухайн хүний, тэр гэр бүлийнхний сэтгэлд бага ч гэсэн хөнгөлөлт, итгэл найдвар төрж ирдэг үүнээс эерэг энерги ялгарч гардаг байх.
Өвчин ээрээд л болохгүй байсан хүүхэд нэг удаа ламд очоод л зүгээр болчихдгийн нууц нэг иймэрхүү юм байдаг юм шиг байгаа юм.. Итгэл бишрэл, найдвар, мөрөөдөл гэдэг бол хүний "бензин" юмуу даа.

Сэтгэгдэл

Бичсэн Uunee 18:11, 2007-04-19

Харин тийм шүү. Шашин бол маргаад байвал их том сэдэв. Их ч зүйлийг ярьж болох байх л даа.

Сэтгэгдэл

Бичсэн erdek 16:15, 2007-04-19

Тийм ээ...Хүний итгэл бишрэл хүчтэй, таны бичсэнчлэн юуг шүтэхдээ гол нь биш шүтлэгээр дамжуулж ямар үнэт зүйлийг чанарыг өөриймшүүлж өөриймшүүлэх шаардлагатай гэдэг утгаараа. Ер нь шашин маргаад байвал дуусашгүй том сэдэв...

Сэтгэгдэл

Бичсэн Зочин 14:33, 2007-04-19

Шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний өөрийн асуудал. Хамгийн гол нь хүнд өөрийн гэсэн итгэл байх хэрэгтэй. Харин тухайн шүтэх объект нь юу ч байж болно л доо. Ээжийгээ, уулыг, усыг бас эх орноо ч шүтэж болно. за тэр бүү хэл модыг, төмрийг ч шүтэж болно. Харин энэ итгэл, бишрэлийг өөр зүйлд ашиглах гэсэн оролдлого мөнхөд байсаар ирсэн. одоо ч байгаа. магадгүй цаашид ч байх л болов уу. Дэлхий нийт даяаршаад ирэхийн үест хоорондоо дайсагналцах асуудал үгүй болж байгаа ба манай монголын жижигхээн суманд хүмүүсийг чи бидээ тултал муудалцуулж, маргалдуулдаг зүйл нь улс төр, нам байдаг шиг шашин болоод соёл иргэншлийн ялгаа нь дэлхий нийтийн дайсагнах гол асуудал нь болчоод байна уу гэж бодох юм.

Сэтгэгдэл

Бичсэн lazulum 14:20, 2007-04-19

тэххх ингээл эцсийн дүгнэлт бол манайд сайн удирдагч алга л даа
түүнээс ч...

Сэтгэгдэл

Бичсэн erdek 14:18, 2007-04-19

Үнэн л дээ, идэх хоолгүй байхад юуны шашин гэх хүн олон байгаа. Дээр бичсэн нь яахын аргагүй зөв, залхуу назгай байдлаасаа бэлэнчлэх сэтгэлгээнээсэ салвал. Ээ тэгээд энийг толгойтой болгон хэлдэг дээ. Наад зах нь манайд зөв удирдлагын, нийгмийн халамжийн систем хэрэгтэй байдаг. Уг нь дээр байдаг улсууд нь олигтойхон байвал....


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax