Баабар

Бичсэн 11:32, 2007-04-17 Бодол


Хэлэх гэснээ Баабар шиг үнэнхүү чадварлаг илэрхийлж бичиж чаддаг хүн монголд цөөхөн. Дандаа Баабарын зөв байх албагүй ч бичих хэв маяг, арга барилын хувьд үнэнхүү чадварлаг гэдэгтэй таны санал нийлэх байх. Энэ хүний хийсэн бүтээсэн монгол залуучуудын сэтгэлгээнд оруулсан хувь нэмэрийг үнэлж барашгүй. Хэрвээ хараахан уншиж амжаагүй бол доорхи номуудыг санал болгоё,

"Дори идэр дүүдүү хандах нь" - анх гарчигийг нь сонсоод хачин санагдаж байсан ч дотроо бол насанд хүрч амьдралд хөл тавиж буй залуу хүн оюуны чухал салбарууд болох түүх, эдийн засаг, урлаг уран зохиол, шашин философи цаашлаад кино урлаг гэх мэт ер нь нэгэнтээ хүн болоод төрсөн нийгмийн амьтан гэдэг утгаараа бусадаас дутахгүй оюунлаг боловсролтой хүн болохын тулд юуг мэдсэн ухаарсан уншсан байх хэрэгтэйг энэ номноос уншаарай. Заавал залуу ч гэлтгүй хэн ч уншаад өөртөө тусгаж авахад тун хэрэгтэй.

"ХХ зууны Монгол: Нүүдэл Суудал, Гарз Олз" - Монголын түүхийг сурах бичиг ч юмуу, түүхийн зузаан ботиуд шиг уйтгартай нойрны хэлбэрээр биш сонирхолтой, бодууштай тун энгийн хэлбэрээр бичсэн. Хэдий Баабарын өөрийнх нь хувийн үзэл бодол шингэсэн, мэргэжлийн бус хэлбэрээр бичсэн гэж шүүмжлүүлж байсан ч түүх түүхээрээ  үлдэх учраас уншаад Монгол үндэстэн хаанаас ирээд хаашаа явж байгааг ойлгоход дөхөм болох байх.

"Алтан гурвалжин" - 90ээд оны дунд 2000 оны эхээр бичигдсэн нийтлэл үзэл бодол ни байдаг. Үзэл бодолоос нь гадна бичих хэв маяг нь ямар хүнд үгээ яаж хүргэж чадаж байгааг нь анхаарахад илүүдэхгүй...

"Манай зууны хөрөг" - Түүхэнд алдар цуугаа үлдээсэн хүмүүсийн товч намтар үзэл баримтлал.

Баабарын орчуулсан, М.Фридманы "Хувь заяагаа сонгох нь" болон бусад нийтлэлүүдийг нь уншаад үзэхийг зөвлөе.



lol

Бичсэн Зочин (зочин) 11:33, 2008-11-27

love struck


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax