Зорилгодоо хөтлөгдөхүй...
Бичсэн 14:46, 2007-05-21 Бодол
Амьдралд чирэгдэж биш чирж явах хэрэгтэй гээд үг байна. Нэгэнтээ хүний биеийг олоод төрсөн оюун ухаант бодгалийн хувьд "Би ер нь яах гэж энэ хорвоод төрөө вэ?" гэж өөрөөсөө асуухгүйн тулд амьдралын тогтсон зорилготой байж түүндээ тэмүүлж алхам тутамдаа бодитоор хэрэгжүүлэхийг эрмэлзэх явдал нь хүний амьдралыг учир утгатай, үнэ цэнэтэй болгох гол хүчин зүйлсийн нэг мөн. Угаас хэний ч мэддэг мэдээжийн зүйлийг бичээд байх шиг байна у?...гэхдээ мэдэх нэг өөр хийх нэг өөр гэж. Мэдээж хэн ч гэсэн ирээдүйд тэгнэ ингэнэ, тийм л болно доо гэх мэт бодсон төлөвлөсөн юмтай байж таарна. Гэхдээ яг бодоод байх нь тэрхүү "зорилго" - ууд нь тухайн хүнд араас нь түлхэх хүчийг өгч дээр хэлсэн шиг алхам тутамдаа бодуулахад хүргэж чадаж байна у гэтэл үгүй юм шиг. Ер нь таны үнэнхүү хүсэл зорилго арай өөр юм байгаад одоо байгаадаа санаж сарвайж чадахгүй байна уу (дизайнд сонирхолтой залуу ач холбогдолыг нь бодоод эдийн засаг сурахтай адил..), эсвэл унхиагүй залхуудаа биеэ оторлоод хариуцлагаас зугтааж биейин амарыг хараад байна уу гэж...
Харьцуулаад үзэхэд яах аргагүй хоёр дахь илүү байх шигээ. Залхуу байна. Орчин үеийн Монгол залуусыг хараад байхад ямар ч эрмэлзлэл, тэмүүлэлгүй болвол л бэлэнчлэх гээд, өөрсдөө хийдэггүй хирнээ хийдэг нэгнээ муулж доош нь зулгааж, юм уншиж тархи толгойгоо цэнэглэхийг бол мартсан харагддаг. Муулж байгаа биш үнэн байдал нь энэ байх, хэрвээ тэдний нэг биш л бол энийг уншаад ундууцаад комьпютерийн дэлгэцээ хага цохичихгүй байх гэж найдаж байна.
Тиймээс эрч хүчтэй, өөдрөгөөр урагш тэмүүлсэн амьдрал, аливаа цаг дэмий үрсэн аар саар юманд аль болох сатаарахгүй байж энэ бүхнээ дээр хэлээд байгаа зорилго гээчтэйгээ уялдуулан амьдраваас мэдэхгүй чадахгүй гэх газаргүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрвэл хүрчих гээд байдаг. Тэгээд асуудал юундаа вэ гэтэл яахын аргагүй сэтгэлийн чин зориг нь дутаад байх шиг байнаa. Аливаа зорилго өмнөө тавьсан бол түүндээ хүрэхийн төлөө уйгагүй шаргуу тэмцдэг тийм чанар дутагдаад байх шигээ. Яагаад яасан гэхээрээ ийм чанарын дутагдалд ордог билээ гэж,
1т. Дээр хэлээд байгаа зорилго тодорхойгүй буюу байв ч түүндээ хүрэх эрмэлзлэл үгүй
2т. Хувь хүний төрөлхийн зан чанар юманд хандах хандлага байна
3т Орчин нөлөөлж байх шиг гэх мэтээр цааш үргэлжилнэ.
Тэгвэл ямар арга замаар үүнээс ангижарч зорилгодоо хөтлөгдсөн утга учиртай амьдралд тэмүүлэх вэ? Юуны түрүүнд үүнийг уншигч таны санал бодолыг сонсмоор байна.

Жич: Өмнөх бичлэгийн үргэлжлэл удахгүй ээ.. ;)
{ сэтгэгдэл бичих }