Нойрсдог бас нойрсдоггүй гүнж нар
Бичсэн 18:09, 2007-10-13
"Нойрсож буй гоо гүнж" гээд марзан үлгэр байдаг да. Цагаан морь унасан сайхан ханхүү ордонд хоригдсон тасархай гүнжийг авраал, гоё оо гоё. Гэхдээ давхар ийм бодол бас төрж байлаа.
Охид бүгдээрээ морь унасан цагаан морьтой ханхүүгийн үлгэрт тодорхой хэмжээгээр итгэдэг байх. Хэзээ нэгтээ хаанаас ч юм нөгөө л зүүдэнд нь ирдэг үлгэрийн ханхүү жинхэнэ утгаараа давхиж ирээд л зүрх уруу хайрын нум сумаар зай завсаргүй харваад л...За энэ ч яахав үлгэр, гол сэдэв маань гүнж ханхүүгийн харьцаа дандаа үлгэрт гардаг шигээ байдаггүй тухай болой. Ингээд бяцхан ангилал хийв. Энэ удаа гүнж нарыг ангилах гээд үзье, хэхэ.
Энэ бүлгэмийн охидууд боловоос, ханхүү нь ирчээд аминдаа санаа бодлоо илэрхийлээд урд хойно нь гараад элдэв мэссэж нисгээд байхад мэддэггүй мэдэрдэггүй охид болой. Ухаандаа ханхүү ордонд нь аль хэдиин ирчээд байдаг гүнж тэрийг нь ч мэдэхгүй. Ханхүү хүн л юм хойно нэг нартай едер цагаан морио унаад еер бүсгүй уруу давхиад явчихгүй яахав. Ийм охидууд нэг бол хэт их зантай, нэг бол хэт болгоомжтой, нэг бол мангар байх гэж бодоод байна. Хэрвээ та еерийгее энэ ангилалд багтааж байвал нүдээ хоёр гараараа татаж нээгээд дахин нэг сайн хар даа гэж зөвлөе. Яг одоо хажууд чинь суугаа (магадгүй дандаа л сууж баидаг кэкэ) өнөө муу Балдан насаар чинь чин үнэнчээр хайрлах хүн чинь байвал яана. Сайхан хайр байдын олдвол хохь чинь ээ гэдэг байхаа...
Ханхүү нь авах гээд ирсэн чинь ордондоо байдаггүй охид энэ ангилалд багтана. Уг нь цагийн юм цагтаа гээд үг байдаг даа, эсвэл амьдралд зөв хүнээ олж ханилах гээд асуудал байнаа да. Юу юугүй ханхүүгийн баг өмсөөд ирсэн хулхи баагийг дагаж намираад сүүлд нь юу ч үгүй хоцордог тал бий шүү. Мэдээж ингэх шалтгаан байгаа биз, юуны түрүүнд гэнэн томоогүй бас царайны сайханаар хамаагүй цай сүлээд байгаатай холбоотой байх,өөр ямар олон шалтгаанууд байгааг би таашгүй. Эдний нэг болбоос хажуудаа суугаа таны төлөө амь тавихаас буцахгүй Балдангаа дахин нэг сайн хар даа гэж зөвлий, таны ханхүү мөн үү биш үү гэж.
Угаасаа нойрсож буй гоо гүнжийн амьдралаа "үлгэр" гэдэгийг нь ухаараад гараад өөр юм хийгээд бизнэс эрхэлээд яваа хүмүүс болой. Ухаандаа энэ хүмүүсийн хувьд ханхүү манхүү гээд халиад байх явдал байхгүй бөгөөд бүхнийг амьдралын хатуу хүтүүтэй холбож гэр бүлийн харьцааг "гэрээ" мэтээр ойлгохыг хэлээд байгаан. Ханхүү бол тэдний хувьд нэг их сонин биш. Мэдээж шалтгаан байна, эр хүн голд нь ортол гомдоож байсан, аавын муу нөлөө гэх мэт. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд, амьдрал бас дандаа баргар биш хайр майр гээд Солонгос драмдаад байдагт 1% үнэн бий гэж бодоод байдын.
Цаашаа олон ангилал байгаа биз. Ер нь нэг бодоод үзэхэд инүүдэхгүй биз. Охид мэдээж бодож байгаа, морь унасан тийм сайхан өөгүй амьтад уу гэж...Тэд ч бас ангилагданаа, морь нь хүртэл гсн хэхэ.Удахгүй бичиж оруулнаа.
Жич: Энэ бичлэгийг Shrek-тэй холбож ойлгохгүй байхыг хүсьө! lol
Бас би Солонгост драмд дургй.

Үлмэдэх

Бушуу туулай

Төмөр хатагтай

{ сэтгэгдэл бичих }