Шилдэг вэбүүд!Ороод л үз...

Бичсэн 07:53, 2007-12-22 Бодол

    Интернэт хэмээх аугаа ертөнц улам өргөжин тэлэхийн хирээр түүнд агуулагдах мэдээллийн цар хүрээ хүний санаанд багтамгүй том болжээ. Тиймээс энэ их мэдээллийн далайгаас өөртөө хэрэгтэйг нь олж шүүрдэнэ гэдэг аргагүй бэрх.  Энэ асуудалыг тань хөнгвчилөх зорилгоор хамгийн шилдэг, хэрэгцээтэй бас сонирхолтой вэб сайтуудын хаягийг төрөлжүүлэн тус бүрийн тайлбартайгаар таньд хүргэж байна.

Мэдлэг мэдээлэл, эх сурвалж

About.com – сард дунджаар 34 сая хүн зочилдог энэ вэб хуудас мэргэжлээ хэрхэн сонгохоос эхлээд, шинэ технологи, урлаг, боловсрол ер нь л бүх салбарыг хамарсан мэдээллийг агуулдаг. Маш эмх цэгцтэй ангилсан категориудаас хайж байгаа мэдээллээ олоход тун хялбар бөгөөд категори бүрийг тухайн салбараар  мэргэшсэн туршлагатай хүнээр хариуцуулдаг учир мэдээллийн үнэн зөв байдалд санаа зовох явдалгүй юм.     

www.about.com

Howstuffworks.comтагнуултай кинонд гардаг шиг хаалгыг үсний хавчаараар төвөггүй онгойлгохын нууцыг мэдмээр байна уу, эсвэл шинэхэн авсан компьютер чинь хэрхэн ажилладагийн учрыг олмоор байна уу. Тэгвэл энэ вэб хуудсаар зочлоод шинжлэр ухаан, эрүүл мэнд, банк санхүү, хорвоо ертөнцийн нууцлаг үзэгдэлүүд гээд аль ч салбарт таны толгойг гашилгаад учрыг нь олохгүй байгаа бүхэний тайлбарыг зураг, видео ашиглан маш ойлгомжтой товч тайлбарласан байгаа. Тун сонирхолтой.

www.howstuffworks.com

Wikipedia.org2001 оноос эхлэн маш богино хугацаанд хамгийн эрэлт хэрэгцээтэй сайтын нэг болж чадсан онлайн энциклопед юм. Дотроо 235 хэл дээр нийт 8 сая өгүүллийг агуулсан бөгөөд энд монгол хэл ч орно. Энэ сайтын нэг том онцлог нь хэн хүссэн хүн өөрчилж засч сайжруулж болдогоороо сайтыг өргөжүүлэн баяжуулах хязгааргүй эрх чөлөөг өгдөг, өөрөөр хэлбэл та ч гэсэн ороод монгол хэл дээр хүссэн мэдээллээ ашигийн бус зорилгоор нэмж оруулан бусдад хүргэх боломжтой. Гэхдээ нэг сул тал нь энэ сайт мэдээллийн найдвартай эх сурвалж байж чадах эсэх тухайд юм. 

www.wikipedia.org

Ask.com – заримдаа Google юм уу Yahoo! хайх үед хэтэрхий олон хаяг нэр гарч ирээд хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй яг хэрэгтэй мэдээлэл олдохгүй байх үе зөндөө. Эсвэл яг нэг тодорхой асуултын хариуг мэдэх гэхээр хаанаас харахаа мэдэхгүй тохиолдол ч байна. Ийм тохиолдолд энэ вэб хуудасыг санал болгох байна. Хүссэн асуултааа шууд бичихэд тохирох хариултыг нь танд өгөх болно.

www.ask.com

   Мөнгө санхүү

Bloomberg.comмэргэжлийн санхүүч, брокерууд энэ сайтыг ашигладаг бөгөөд дэлхий дээрхи томоохон хөрөнгийн биржүүд дээр явагдаж буй бүх төрлийн хувьцаа, хөрөнгө оруулалт арилжааны холбоотой мэдээллийг эндээс авч болно.

www.bloomberg.com

The Motley Foolолсон хэдийгээ найдвартай эх үүсвэр уруу хөрөнгө оруулалт хиймээр, эсвэл аль компаний хувьцааг худалдаж авбал ирээдүйд ашигтай байж чадах талаар гэх мэт асуултыг хариуг эндээс авч болно. Энэ сатайд санхүүгийн бүх төрлийн заавар зөвөлгөө, шинэ болоод мэргэшсэн санхүүчдэд зориулсан мэдээлэл зөвлөмжүүд дүүрэн байгаа. Хөрөнгө оруулах мөнгөгүй ч гэсэн зүгээр ороод гарахад санхүүгийн хүнд хүнд тайлбайруудыг хөгжилтэй энгийн үгээр тайлбарласан байдаг учир бас зугаатай.

www.fool.com

Forbes.com – санхүүгийн алдарт FORBES сэтгүүлтийн албан ёсны вэб хуудас. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт, амжилтийн түүх, том компаниудын тухай мэдээлэл, бизнесийн зөвөлгөө гэх мэт мөнгө санхүү бизнестэй холбоотой асар том мэдээллийн бааз бүхий сайт юм.

www.forbes.com

Дуу хөгжим, кино ТВ

imdb.comТаны мэдэж болох л бүх л кино, ТВ шоу, жүжигчид, кино найруулагчдийн талаархи хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан вэб сайт. Ямар кино орлогоороо тэргүүлж байгаа, хамгийн шилдэг кинонуудын жагсаалт, таны дуртай жүжигчний намтар гэх мэт кино ертөнцийн талаархи баялаг мэдээллий санг та эндээс олох болно.

www.imdb.com

allmusic.comдуу хөгжмийн талаархи мэдлэгээ нэмэгдүүлмээр байвал энэ сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх сайтыг олохгүй. 1991 оноос хойш ажиллаж байгаа энэ сайт хөгжмийн бараг бүх л төрөл жанрыг хамарсан түүх, мэдээ мэдээлэл, дуучдийн намтар уран бүтээл мөн түүнчлэн шүүмжлэгчдийн бичсэн өгүүлэл дүгнэлт гэх мэт дуу хөгжмийн талаархи бүхнийг багтаасан байгаа. 

www.allmusic.com

MTV.com - MTV мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл онлайнаар ч MTV-г шимтэн сонирхож болно. Сүүлийн үед хит болж буй дуу, дуучин, хөгжмийн ертөнцийн талаархи хэзээ ч дуусдаггүй хов жив, алдарт MTV Music awards шагнал гардуулах ёслолын талаархи мэдээлэл гэх мэт бүхнийг эндээс ол. 

www.mtv.com

Jukoeboxalive.com – Дээр дурдсан сайтуудаас мэдээлэл авч болох бол энэ сайтаар дамжуулаад хүссэн дуугаа сонсч болно.  Дуунуудыг жанраар нь ангилан сонсч болохоор тавьсан бөгөөд хүмүүс хамгийн их сонсч буй дуунууд болон төрөл төрлийн playlist-ийг татан авах боломжтой.

www.jukeboxalive.com

Мэдээ, шинэ соргог

CNN.com алдарт CNN сувгийн албан ёсны вэб сайт. Сүүлийн үед интернэтийн хурд ихэссэнтэй холбоотой мэдээллийг видео хэлбэрээр үзүүлэх болсон бөгөөд бараг л минут секунд бүрд шинэчлэгдэж байдаг энэ сайтаас шинэ соргог мэдээллүүдийг бүрэн авах боломжтой.

www.cnn.com

Digg.com интернэт вэб хуудсын шинэ хандлагын тод томруун жишээ болсон энэ сайтын ажиллах зарчим ун энгийн. Танд ямар нэг сонин мэдээ, бусадтай хуваалцмаар санагдсан зүйл байвал digg дэхь өөрийн нэрээр дамжуулан бусдад түгээнэ. Хэрвээ хүмүүст таалагдвал тэд ч бас цааш нь түгээнэ, энэ маягаар хамгийн их сонирхол татсан мэдээлэлийг digg-р дамжуулан олох боломжтой юм эсвэл танд сонирхолтой санагдсаныг та өөрөө ч digg хийж болно. Хэн юу интэрнэтэд хамгийн сонирхолтой байна тэр бүхэн digg дээр.

www.digg.com

Guardian UnlimitedАнх 1821 онд “The Manchester Guardian” нэрээр хэвлэгдэж эхэлсэн The Guardian сонин дэлхийн англи хэл дээрхи томоохон мэдээний эх үүсвэрийн нэг мөн. Интернэт хувилбар нь ч дутахгүй баялаг бөгөөд энэ сайтын бүх үйлчилгээ нь үнэгүй мөн минут тутам шинэчлэгддэг.

www.guardian.co.uk

Fark.com Яг мэдээ мэдээллийн сайт гэхэд хэцүү ч нэг талаас мэдээний сайт л даа. Интернэтийн өнцөг булан бүрт тавигдсан хамгийн хөгжилтэй, гажиг, мангар гэсэн болгоныг энд цуглуулдаг. Зугаатай ч давхар мэдээ л бол мэдээ шүү дээ, гажиг ч гэсэн.

www.fark.com

Social Networking

hi5.com - Монголчуудын хамгийн их ордог сайтуудын нэг яах аргагүй мөн. hi5-р “тэнэж” яваад шинэ найзтай болох юм уу олон жилийн өмнө холбоо тасарсан хуучний андаа олох ч үе байна.

www.hi5.com

MySpace.com - MySpace бол ердөө нэг вэб хуудасхан биш харин бүхэл бүтэн амьдралын хэв маяг гэвэл буруудахгүй. Сая сая хүмүүс найзаа олж, танилцаж шинээр гарч ирсэн хамтлаг дуучид өөрсдийгөө сурталчилж, уран бүтээлээ зарж түүгээр ч зогсохгүй элдэв гаж донтонгууд хүртэл энэ вэб хуудсыг ашиглан бусдыг мунхруулж байх жишээтэй. Нэг сард зочилсон хүнийхээ тоогоор интернэтийн аварга Yahoo! урд гишгэж чадсан энэ сайтын хамт олонд нэгдэх эсэх нь таны дур.

www.myspace.com

Facebook.com - MySpace-тэй төстэй ч илүү энгийн бөгөөд хялбар дээрээс нь маш олон төрлийн жижиг вэб хэрэгслүүдээр дамжуулан хүмүүсийг маш зугаатай хэлбэрээр холбож чаддаг. Юу ч гэсэн нэгдээд хэрэглээд үз харамсахгүй шүү.

www.facebook.com

Linkedin.com дээрхи сайтууд шиг зугаагаа гаргаж бусадтай онлайнаар цагийг дэмий өнгөрөөх биш харин ямар нэг зорилготой хүмүүст зориулсан social networking сайт бол linkedin.com. Ажил хайж байгаа болон ажилтан хайж хүмүүс энд байх бөгөөд өөрийн ажлийн анкетаа бусдад илгэжж хамт ажилладаг хүмүүстэйгээ холбогдох гэх мэт ажил хэргийн зорилготой хүмүүст зориулагдсан.

www.linkedin.com

Шинжлэх ухаан танин мэдэхүй

Centers for Disease Control and Prevention эрүүл мэнд бүхнээс чухал. Тэгвэл энэ сайтанд бүх төрлийн өвчний шинж тэмдэг хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эмчилгээ хэрэгтэй гэх мэт өвчин эмгэгүүдийн холбогдолтой мэдээллүүд бий. Энэ утгаараа хамгийн хэрэгтэй вэб сайтуудын нэг яах аргагүй мөн. Америкийн засгийн газар санхүүжүүлж эрхлэн гаргадаг учир мэдээллийн найдвартай байдалын хувьд санаа зоволтгүй.

www.cdc.gov

National Geographic online – олон жилийн түүхт үндэсний газарзүйн нийгэмлэгийн сайт. 7 тив, 4 далай, мянга мянган соёл иргэншил, амьтад болоод ургамалын аймаг ер нь л дэлхий ертөнцийн талаархи бүх л мэдээллийг өндөр чанартай зураг, видеогоор баяжуулан танд хүргэх болно. Хүүхдүүдэд зориулсан энгийн өнгө будаг алгаласан хэсэг ч бий. Хэрвээ та аялахыг хүсч байгаа бол энэ сайтын аялагчдад зориулсан хэсэгт бүртгүүлээд хүмүүсийн аялсан туршлага, газар орны талаархи мэдээллийг авах боломжтой.

www.nationalgeographic.com

Science DailyШинжлэх ухаан танин мэдэхүйн холбогдолтой бүхий л мэдээллийг багтаасан энэ сайт нь 15 минут тутамд шинэчлэгддэг бөгөөд эрүүл мэнд, сансар огторгуй, шинэ технологи гэх мэт өргөн цар хүрээг хамарсан мэдээллийг багтаасан. Түүнчлэн шинжлэх ухааны чиглэлийн номнуудын танилцуулгатай хэсэгээр зочилж авахыг хүссэн номныхоо тухай мэдээллийг авч болно.

www.sciencedaily.com

Технологи

SourceForge.net - Програм зохиодог, оролддог эсвэл сүлжээний инженер ч юм уу ер нь л мэдээллийн технологий чиглэлийн хүн бүр энэ сайтыг мэдэх болов уу. Стастикаар бол энэ сайтад 150 000 гаруй нээлттэй эхийн прорграмын төсөлүүд байгаа гэх бөгөөд энэ чиглэлээр оролддог хүмүүст маш их хэрэг болох цаашлаад өөрсдийн хийсэн ажлийг ч цааш нь дэлгэрүүлэх боломжийг олгоно.

www.sourceforge.net

W3schoolsӨөрийн гэсэн мэргэжлийн өндөр түвшиний вэб хуудастай болмоор байна уу? Эсвэл одоо байгаа мэдлэгээ өргөжүүлмээр байна уу? Тэгвэл энэ хуудасаар заавал зочлоорой, эхлэн суралцагчид HTML- с эхэлж болж байхад цаашлаад .NET XML CSS, browser-side scripting гэх мэт илүү нарийн технологиуд тайлбар, шалгалт, дасгал ажилуудтайгаа хамт байгаа. Хамгийн сайхан нь энэ сайт ямар ч үнэ төлбөргүй. Түүнээс гадна энэ сайт нь бусад вэб сайтуудад технлогийн шаардлага хангасан баталгааг давхар өгдөг. 

www.w3schools.com

DevX вэб програмист ч тэр, вэб биш програмист ч тэр энэ сайтаар ороод гарахад илүүдэхгүй. Шинэ програмчлалын хэл сурмаар байвал, одоо байгаа мэдлэг чадвараа дээшлүүлмээр байвал энэ сайт туслана. Тэрчлэн сүүлд гарч буй шинэ технологи хандлагуудын талаар мэдээллүүд ч бий.

www.devx.com

Зугаатай бас хэрэгтэй вэб хэрэслүүд

Flickr өчигдөрийн парти дээр авахуулсан хөгжилтэй зургуудаа найзуудтайгаа онлайнаар хуваалцмаар байвал, эсвэл өөрийн авсан зургаа бусад чадварлаг зурагчидаар үнэлүүлж дүгнүүлж, хэрэглэсэн камер линзнийхээ талаар санаа бодлоо хуваалцаж, эсвэл бусдын авсан зурагнуудийг сонирхмоор байвал энэ сайтад зочлоорой. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд маш том зургийн болон гишүүдийн баазтай.

www.flickr.com

Google Docs and Spreadsheetsхааяа энд тэндэхийн компьтерт суугаад World дээр бичсэн чухал документаа нээмээр байтал комьпютер нь Office – гүй байж таараад дээшээ тэнгэр хол үе гарах нь бий. Энэ үед интернэт монополист Google ахын энэ сайт танд тусална. Интернэт холболт байгаа цагт хүссэн Word, Excel, PowerPoint файлаа онлайнаар нээж, засч, онлайн хадгалах боломжийг энэ сайт олгоно. Тун хэрэгтэй шүү, бас үнэгүй.

docs.google.com

YouTube магадгүй энэ сайтыг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ дурьдах нь зөв. Интернэтэд таны цагийг дэмий үрэх хамгийн шилдэг хэрэгсэл бол энэ сайт мөнөөс мөн. Бас нөгөө талаасаа өөрийн видео файлаа upload хийж бусдад үзүүлэх боломжтой вэб хэрэгсэл юм. Үнэхээр авъяастай бол энэ сайтаар дамжуулж алдаршиж болно шүү. YouTube –н сая сая видео файлууд дунд улс төрийн мэтгэлцээнээс эхлүүлээд хүний санаанд оромгүй тэнэг мангар бүхэн ч бий. Зугаатай л даа.

www.youtube.com


зшрүдшх

Бичсэн гхшгх (зочин) 06:07, 2009-1-26


rolling on the floor devil devil devil devil devil crying crying crying crying

Бичсэн Зочин (зочин) 12:20, 2008-11-27

ыбхххха

ghgh

Бичсэн Зочин (зочин) 07:52, 2008-10-22

гхдфг

Бичсэн xvv 04:18, 2007-12-23

баярлалаа big grin


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }
idiomatic-dormant