Үнэр л дээ...

Бичсэн 17:34, 2007-05-04


Байшингийн дээврийг борооны түг түмэн дусалууд бөмбөрдөх нь хагархай цонхны цаанаас уйтай ёнгинох салхины чимээтэй сүлэлдэж өрөөний дотор үхмэл бөгөөд уйтгартай.  Хананд өлгөөтэй цаг хүмүүний амьдрал цаг хугацааны өчүүхэн хэсэг шүү гэдгийг байн байн сануулах мэт чаг чаг... Элэгдээд мод нь ил гарах шахсан хуучин шал, энд тэндээ хууларч халтартсан ханын цаас бүхий өрөөнөөс юу нь үл мэдэгдэх нэгшсэн үнэр үнэртэнэ. Шалан дээр хаясан үнсний саван дахь дутуу унтарсан чанар муутай тамхины ишнээс бөөлжис хүрэм эхүүн үнэртэй утаа суунаглах. Өрөөний булан тавьсан хир хөлс шивэрний үнэр  нэвт шингэж үрчийж хир дагандаа баригдсан зузаан гудсан дээр дунд хирийн насны хижээл эр, гарыг нь дэрлэн хэвтэх бяцхан хүү 2  унтах ажээ. Хижээл эрийн амьсгалаас архи сэнгэнэтэл үнэртэнэ...

За, юу бодогдож байна? Орчин нь төсөөслөгдөж байна уу? Үнэрний тухай бичсэн хэсгүүдээр дамжуулаад бодол санаанд тань ямар дүр зураг бууж байна?
Үнэрээр юуг ч илэрхийлж болно. Хүний сэтгэл санаа, бодол, аливаа орчин юуг ч холбогдох үнэрээр нь илэрхийлэх боломжтой. Жишээ авъя,
Борооны дараахь чийгний үнэр, Хөдөө зуны цагт талын цэцэг ургамал ногооноос үнэртддэг үнэр, эмэгтэйн сүрчигний үнэр...
Нэрлээд байвал барахгүй, ямар ч үнэр ямарваа нэгэн утгыг илэрхийлнэ. Хүн бүр өөрсдийн гэсэн онцлог үнэртэй. Магадгүй танийг аль нэг үнэр илэрхийлж мэднэ. Ямар?

Бичсэн Зочин 19:31, 2019-07-28

Сэтгэгдэл бичихээ болилоо

Сэтгэгдэл

Бичсэн yuki 10:12, 2007-05-23

хохохо ичсээн, больсоон, хүний дэвтрийг хамаагүй сөхөж харчаад балын харандаагаар ч биш бүүр тод хар үзгэн балаар сараачаад хаяцан. хүнийг дэвтэр дээрээ юм бичихээс дургүй хүртэл нь сараачаад хаяцан. тэрнээсээ ичсэн, гэмээ ухаарсан, одоо тэхгүйэээ.

Сэтгэгдэл

Бичсэн xvv 15:12, 2007-05-22

Юки дуусгаж өгчихөөд таг болцон уу? үргэлжлэл нь яасан бэ..
Юки ингэж ургуулдаг болчихвол ч нээрээ дутагдал болох байхаа тээ. Бурхан хэнийх нь толгойг ингэж хийгээд хэнийхийг нь тэгж хийгээд байдаг байнаа. хуваарилалт нь шог байшдээ.

Сэтгэгдэл

Бичсэн yuki 09:38, 2007-05-22

хохохо, тэр чинь харин миний дутагдалшд.

Сэтгэгдэл

Бичсэн tungaamaa 16:32, 2007-05-21

Хооо ямар аймар мундаг сэтгэдгийм бээ. Юки чан. би бол үнэрл дээ гэхээр өгүүлбэр болгонд өөр өөр үнэр бодоод ердөөсөө үлй явдалд орсонгүйшд. Маангар гэдэг нь.

Сэтгэгдэл

Бичсэн yuki 18:55, 2007-05-19

Эрдэкээ өөрийн хувбилараа тавихыг чинь хүлээсээр байгаад үс маань цайж, шүд маань унаж дууслаа. хүлээжийнэ шүү

Сэтгэгдэл

Бичсэн Зочин 01:39, 2007-05-12

ккк..emegteichuud ingeed urguulaad tosoolood yvchih yumdaa..munnnnnndaggg gej...kkk
blogiiin ezen ehelsnee duusgaj sedvee tavtai tuhtai bichkuu bichken zalhuuraad naasan... humuus tsaash ni urgeljluulehiig hussiimoo gsn...kkk
ooroo uugeeree yu heleh gesiii,, ymar utga sanaa bgaa ni tsaan ni yrdooo uner yrihkeegui boltoi..burheg bn huiten bn..dulaatsuuldaa uuuhdee

kkk

tatah

Сэтгэгдэл

Бичсэн erdek 17:02, 2007-05-06

Давхар бодсон юмаа, үнэрлэ гээд үйл үгээр бичихээр дан үйл хөдлөл болчих гээд, үнэр гээд нэр үгээр нь бичвэл үйл үг нэр үгний аль аль нь орж ирэх байх гэж бодоод тэр...

Үнэрлэ дээ or?

Бичсэн Эрхэс 06:13, 2007-05-06

Бичлэгийг унштал үнэрлэ дээ гэх гэсэн юм шиг санагдаад.
Гарчигийг нь харсан нэг л буруу юм нүдэнд тороод болдоггүй ээ.
Тэгээд л..
Бодол л доо.

Сэтгэгдэл

Бичсэн xvv 15:52, 2007-05-05

юки нээрээ аймар сэтгэжийнаа...
Надаас нээрээ ямар үнэр үнэртдэг бол.. үнэргүй байхаа?
Борооны дараах үнэрэнд дургүй хүн гэж байхгүй байхаа...
Тэхдээ тэр үнэрийг Монголоос өөр газар мэдэрч болдог болов уу? Японд лав ямар ч сайхан нартай бороо ороод тийм үнэр үнэртдэггүй...

Сэтгэгдэл

Бичсэн yuki 11:59, 2007-05-05

Эсвэл хаа ч хамаагүй яваад өгөх юмсан. Энэ бодол бодонгуут бүсгүй давхийн цочлоо. Нэг мөсөн унтаад өгөх юмсандаа 3-уулаа гэсэн бодлоос илүүтэй юу нь ингэж бүсгүйг давхийн цочоов. Тэр амьнаас амь таслаж унасан ганц хүүдээ хязгааргүй хайртай. Магадгүй энэ хорвоо дээрх бүсгүйн цор ганц хайртай юм нь энэ хүү байх. Хүүгээ аваад явья гэхэд хүү нь эцэгтээ дэндүү хайртай. Шөнө эцгийгээ ирээгүйд унтахгүй, эгээтэй л том хүн шиг санаа алдан алдан суучихна. Хөөрхөн бор гараараа нүдээ нухлан нойртойгоо тэмцэх түүнийг харахаас бүсгүйн эр нөхрөө үзэн ядах үзэл улам дэврэх шиг болдогсон. Хүү нь эцгийгээ эрүүл согтуу ч хамаагүй ирмэгц нь гарыг нь дэрлээд тухтайхан унтаад өгөх. Хүүгийн богинохон амьдралд хамгийн жаргалтай царай эцгийн гарыг дэрлэн унтах тэр л үед байдгийг бүсгүй сайн мэднэ.
Орхиод явах уу? ...

Сэтгэгдэл

Бичсэн хундага 22:23, 2007-05-04

ёооооё яаж амжиж юки-с өмнө комээнтоо бичив ээ...

Сэтгэгдэл

Бичсэн yuki 20:37, 2007-05-04

Үүдний довжоон дээр хир дагандаа баригдаад, хирийн салхинд намирахааргүй болсон үсээ хайш яашхан боосон эмэгтэй буруу харан сууна. Араас нь харахад 20 дөнгөж гарч яваа болов уу гэмээр биетэй хирнээ нуруу нь нэлээд бөхийжээ. Өрөөнөөс гарах эхүүн үнэр, нялх ногооны цоргисон үнэртэй холилдон хүүхний дотрыг бачууруулна. Тэнгэрээс буух хурын ус, нялх ногооны үнэрийг сэргээн байхад хүүхний нүднээс урсах нулимс өрөөний эхүүн үнэрийг тоосон шинжгүй. Түүнд өрөөнөөс, өөрөөс нь, өхөөрдөм бяцхан үрээс нь, эр нөхрөөс нь гарах үнэр огт хамаагүй болтой. Зөвхөн энэ 2 битгий сэрээсэй, энэ чигээрээ жаргалтай зүүдэндээ умбан удаан унтаасай. Би ч бас унтах юмсан, бүр мөсөн босож ирэхгүйгээр унтах юмсан гэсэн бодол төрнө.

Сэтгэгдэл

Бичсэн хундага 18:47, 2007-05-04

эвгүй байдаг байна шдээ...би шууд хүүгийн ээжийн тухай, хүүгийн ирээдүйн тухай бодоод наасан...


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax