Сурсан юм хэзээ ч илүүдэхгүй

Бичсэн 00:35, 2008-07-14

Би багаасаа Англи хэл сурсан. Мэдээж кино үзэх, ном унших зэрэгт Англи хэл маань хэрэг болсоон. Цаашдаа ч ажилд орох үед "Англи хэлний өндөр мэдлэгтэй..." гэдэг шаардлагыг нь хангахад хэл хэрэг болно гэж боддог байлаа. Харин зөвхөн англи хэлтэйнхээ төлөө хоолоо олж иднэ гэж бодож яваагүй.
2 жилийн өмнө сургуульд ороход энэ сургууль надад хагас тэтгэлэг өгсөн болохоор байр хоолныхоо мөнгийг өөрөө олох болсон. Эцэг эхээ шаналгаж болох ч ямар л сайхан байхав дээ. Эхэндсээ хэцүү байлаа, энд ажил олоход хэцүү. Биеийн хүчний буюу манайхны хэлдэгээр хар ажил хийж болох ч оюутан хүний хувьд ирсэн гол зорилго маань "сурч боловсрох" 2т угаасаа хуулийн дагуу боломжгүй зүйл болохоор болоогүй юм. Харин ирсэн семестрээ энд гадаад оюутнууд хувиараа англи хэл зааж хэдэн цаас олдогийг сонсоод англи хэлийг багаасаа эхэлж сурсандаа тун олзуурхаж билээ. Тэгээд ажил хайж гарлаа. Хүн амьтанаас асуугаад захиад олоход ч хэцүү байсан даа. Тэр тусмаа танилгүй бол ажил бүтдэггүй сонин газар даа Солонгос гэж. Тэгж тэгж анх дунд хэрийн насны 2 Солонгост зааж эхэлсэн санагдаж байна. Урьд нь англи хэл сурч байснаас зааж байгаагүй болохоор эвээ олохгүй хэцүү л байлаа. Яваандаа дассан даа. Одоо энд ирээд 2 жил гаран боллоо. Хувийн багш байснаасаа сайжраад одоо хэлний төвд англи хэл заадаг. Сургуулийн байр хоолоо төлөөд давхар хэнээс ч дутахгүй давгүй л явж байна. Ингээд бодоход том жижиг гэлтгүй амьдралдаа сурч мэдсэн зүйл маань хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм байнаа гэдгийг мэдсэн мэдэрсэн болохоор бичиж хуваалцмаар санагдлаа.  

Бичсэн gereltuya 12:02, 2009-04-17

Жижиг гэлтгүй бүх л зүйл амьдралд хэрэг болдог. Гэхдээ хэл сурах, тэгээд бусдад заах хэмжээнд очно гэдэг бахархамаар зүйл. Амжилт хүсье. Хүний газар ингэж амьдарч байгаа залуусаараа бахархахгүй байхын арга алга. Амжилт хүсье. happy

Бичсэн xvv 23:17, 2008-07-14

лаг ин, би ч бас big grin

uulzii

Бичсэн Обдоо 12:18, 2008-07-14

чамтай уулзмаар байна Хэл заалгий


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax