Та ямар зан чанартай хүн бэ?
Бичсэн 00:05, 2008-07-23
MBTI
буюу Meyrs-Briggs Type Indicator гэдэг нь Сэтгэл судлалийн шинжлэх
ухаан цаашилбал алдарт сэтгэл судлаач Карл Юунгийн судалгаан дээр
үндэслэн зохиогдсон хүний зан чанарийг хэдэн хэдэн бүлэгт хуваан
тодорхойлдог алдартай тест юм байна.
Ерөнхий зарчим нь бидний аливаад хандах хандлага ямар вэ гэдэгт үндэслэн E эсвэл I, S эсвэл N, T эсвэл F, J эсвэл P гэх үсгэн тэмдэглэгээнүүдээр илэрхийлэн дээрхи хос үсэгнүүдийн аль нэгийг сонгох замаар нийт 16 торлийн комбинац үүснэ. Жишээ нь: E S T J байлаа гэхэд (мэдээж) ESTJ төрлийн зан төлөвтэй гэх мэт. Үсэг бүр нь тодорхой утга санааг илэрхийлнэ. Ямар үсэг ямар зан төлөвийг илэрхийлэхийг дор товч тайлбарлав.
1. E ба I: Та өөрийн энэрги эрч хүчийг хаашаа юунд чиглүүлэхийг илүүд үздэг вэ?
Хэрвээ эрч хүчээ хүмүүст, ямарваа эд зүйлд, эсвэл тодорхой нөхцөл байдалд чиглүүлдэг, товчхондоо гадаад ертөнц уруу хандсан хүн бол таны онцлог E - Extrovert (гадагшаа).
Харин эсрэгээр аливаа үзэл бодол, мэдээлэл, итгэл үнэмшил гэх мэт дотоод ертөнцөдөө чиглэх хандлагатай бол I - Introvert (дотогшоо) гэж ойлгох нь.
Бид ярьдаг, дотогшоо хүн эсвэл хамгаа дэлгэдэг нээлттэй хүн гээд...
2. S ба N: Та аливааг бодож боловсруулах оюн санаандаа шүүн тунгаахдаа ямар арга барилийг илүүд үздэг вэ?
Нэгэнт батлагдсан фактууд дээр тулгуурлан, өөрийн одоо байгаа мэдлэгт үндэслэн аливаад тодорхой баталгаатай дүгнэлтийг гаргаж, эсвэл аливааг нэгэнт мэдэгдэж байгаа нөхцөл байдалд нь тулгуурлан тайлбарладаг бол S – Sensing (мэдрэхуй) төрлийн гэнэ.
Харин шинэ санаа үзэл бодлийг илүүд үздэг, учир нь үл мэдэгдэх зүйлд татагддаг, шинэ нөхцөл боломжуудийг эрэлхийлэн тодорхой үл мэдэгдэх зүйлсийг тааж тааварлахийг илүүд үздэг бол N – iNtuition (зөн совин) гэж тодорхойлох нь.
3. T ба F: Яаж шийдвэр гаргахийг илүүд үздэгийн хувьд,
Хэрэв та шийдвэр гаргахдаа логик уялдаа холбоон дээр үндэслэн, аливааг задлан шинжлэх утга учрийг нь тайлсаны үндсэн дээр тодорхой шийдвэр гаргадаг бол танийг эргэцүүлэн боддог буюу Т – Тhinking төрлийн гэх нь.
Харин аливаад шийдвэр гаргахдаа логик гэхээсээ өөрийн болоод бусдийн итгэл итгэл үнэмшил, цаашлаад таны бодлоор юу чухал болох та болон бусад хумуус чухам юуг илүүд узэж байна вэ гэдэгт тулгуурлан шийдвэр гаргадаг бол та мэдрэмжиндээ хотлогддог F – Feeling төрлийнх байх нь.
4. J ба P: Таны зарчимч байдал дээр тулгуурлан,
Та өөрийн амьдралийг тодорхой төлөвлөгөөний дагуу, нэгэн чиг шугамийг баримталан эмх цэгцтэйгээр хөтлөн явуулах дуртай бол зарчимч төлөвтэй хүн гэж узнэ. Тэмдгэлгээ нь J – Judging.
Харин та аливаад аясийг нь дагуулах шинжтэй, тухайн нөхцөл байдал ямар байхаас шалтгаалан туунд зохицуулж амидрахийг илүүд үздэг уян хатан чанартай бол мэдрэмжиндээ хөтлөгддөг гэх богоод P – Perception гэж тэмдэглэнэ.
Тодорхой ойлголт авсан гэж найдаж байна. Өөртөө тохирсон 4 үсэгний комбинацийг ч гадарласан байх. Нийт,
ISTJ ISTP ESTP ESTJ
ISFJ ISFP ESFP ESFJ
INFJ INFP ENFP ENFJ
INTJ INTP ENTP ENTJ
эдгээрийн аль нэг болно. Гэхдээ жишээ нь INTJ төрлийн хүн юм болгонд INTJ ямар байдаг тэр л янзаар хандана гэсэн үг биш бөгөөд эсрэг төрлийн зан чанарийг ч тодорхой хэмжээгээр агуулдаг. Ердөө INTJ хандлагийг сонгох магадлал өндөр гэж ойлгох хэрэгтэй.
Сануулж хэлэхэд зөвхөн дээрхи бичсэнд үндэслэн өөрийгөө тодорхойлох нь арай өрөөсгөл, өөрийн код-г илүү нарийн олж мэдэхийн тулд тусгай тест бөглөдөг. Тестийн линк-г доор оруулав.
Test
Цаашид тестийн орчуулга болон 16 зан төлөв нэг бүрийг орчуулан тавих болно.
{ сэтгэгдэл бичих }